Цахилгаан эрчим хүчийг дутуу түгээжээ

img

Эрчим  хүчний зохицуулах хорооноос энэ оны эхний есөн сарын цахилгаан хангамжийн тасалдлын дүнг нэгтгэн гаргажээ. Судалгаанаас үзэхэд Төвийн бүсийн нэг хэрэглэгч 2014 оны III улиралд дунджаар 26 цагийн турш 4 удаагийн давтамжтай цахилгааны тасалдалд өртсөн дүн гарчээ. Энэ нь нэг хэрэглэгчид ноогдох тасалдлын үргэлжлэх хугацаа 2013 онтой харьцуулахад 3 цагаар, тасалдлын давтамж хоёр дахин буурсан үзүүлэлт аж.

н

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК энэ оны III улиралд Хархорин  дэд станцад гарсан тасралтаас 10.14 мян.кВтц,  Тэлмэн-110 шугамын тасралтаас 0.2 мян.кВтц  цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчид дутуу түгээсэн байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ