Цахим гэмт хэргийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ
Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Терроризмтэй тэмцэх газраас “Террорист үйл ажиллагаанд интернэтийг ашиглаx ба цаxим гэмт хэрэг” сэдэвт сургалтыг зохион байгуулахаар болжээ.Энэ сарын 29, 30-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнд 09:00 цагт зохион байгуулах уг сургалтад таван орны 30 гаруй төлөөлөгч оролцох аж.
a
Энэ өдрүүдэд цахим ертөнцийг алан хядах үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байгаа, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар ярилцах юм байна. Мөн сүүлийн үед цахим ертөнцөд гарч байгаа гэмт хэргийн аюул заналхийлэл, үндэсний хэмжээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, түүнд тулгарч буй бэрxшээлүүд, цаxим гэмт хэрэгтэй тэмцэж буй олон улсын туршлагууд, хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ