30 кг оюу илрүүлэв

img

Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн Ш, Ч нар нь бусадтай үгсэн тохиролцож хагас үнэт чулуу болох 30 кг оюуг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг хилчид илрүүлэн шалгаж байна.

а

Мөн Завхан аймгийн Тэс суман дахь хилийн хэсгээр Монгол Улсын иргэн Т, Н нар улсын хил зөрчин зургаан тооны хурдан удмын адуу хулгайлан орж ирснийг хилчид илрүүлсэн байна. Мөн дээрх хилийн хэсгээр энэ сарын 22-ны өдөр ОХУ-ын талаас манай улсын хил дамнасан малын хулгайч нартай хуйвалдан дөрвөн тооны хурдан удмын адуу оруулан ирж наймаалцах гэж байсныг хилчид илрүүлэн шалгаж байна. Сүүлийн үед цаг агаар тааламжтай, ихэнх нутгаар цасгүй байгаатай холбогдон хил дамнасан малын хулгай, улсын хилээр хууль бусаар эд зүйл давуулах зөрчил ихсэх хандлагатай байгаа аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

luudev:
yahav dee orj irsen hurdan buyan iig ni oruulchihgui.
2014-10-29
mmmm:
yu shadag yum erdenet d china nar ovortson avad bj l bga ted nar bnga l gardag muu muudaa deerlehuu gecher 2 mongold yu suud bolgoj show hiideg yum
2014-10-28