Өнөөдөр болох үйл явдлын тойм
НМХГ-т
09:00 цагт даргын зөвлөлийн хурлаар Монгол-Оросын хамтарсан дунд сургуулийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт , Автобус-3 ОНӨААТҮГазрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт , Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар нээлттэй хэлэлцэх болно. УТАС:9907-0909
ө
Хаан палас /Кемпинский/ зочид буудалд
09:00-17:00 цагт Мерси Кор Монгол олон улсын байгууллагаас "САЙН ЗАСАГЛАЛ" үндэсний хэмжээний форумыг зохион байгуулна. Форумд үндэсний хэмжээний төрийн яам, агентлаг газрууд, Авилгатай тэмцэх газар болон бүх аймгуудын төрийн байгууллага ИНБ, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцоно.
б
"Цусны төв"-д
09:30 цагт "Улс төрд шинэ манлайлагч" төслийн шилдэг оролцогчид болон урлаг соёл, спортын одод "Цусны төв"-д очиж цус хандивлана. Утас: 8900-4549
а
ҮХААЯ-ны 1 давхрын хурлын зааланд
09:30-16:00 цагт "Үхрийн үржлийн стратеги" сэдэвт чуулган болно. Монгол улс үхрээс олох эдийн засгийн ач холбогдол, стратеги, төрийн бодлого, хэдэн сая үхэртэй болох шаардлагатай, сүү, махны үйлдвэрлэл, экспорт, импорт гээд бүх сэдвээр эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд чуулна. Зохион байгуулагч ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газар. Утас: 88603010
а
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн 2014-2015 оны шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хуралд Үндэсний супер лигийн дасгалжуулагч, тамирчид, легионер тамирчид оролцоно.
ө
МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд
13.00 цагт Харвалтын өдрийг тохиолдуулан “Би эмэгтэй хүн”, “Бид тархины харвалтанд илүү өртөж байна” гэсэн сэдвийн хүрээнд Улсын клиникийн I эмнэлэг, Монголын харвалт судлалын нийгэмлэг, Дэлхий эрүүл мэндийн байгууллага хамтран хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 300995, 99183801
ө
Контенинталь зочид буудалд
09:00-12:00 цагт “Хамт олонд түшиглэсэн сэргээн засалт ба сэтгэцийн эрүүл мэнд” төслийн үр дүнгийн тухай уулзалт ярилцлага болно. 88076401, 99095302, 89008516
х
MN мэдээллийн төвд
12.00 цагт Монгол консерватив намаас “Энэ Засгийн газрын ажлын үр дүнг үзье” хэмээн хэвлэлийн бага хурал зарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ