Байнгын хороодын хуралдаан хойшиллоо
Өнөөдөр УИХ дахь таван байнгын хороо хуралдах байсан ч хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан юм. УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг энэ сарын 17-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан билээ.
ө
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх байсан юм. Харин байнгын хороодын хуралдаан хойшилсноор Ерөнхий сайдыг огцруулах, сайд нарыг томилох асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй боллоо.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ