Нийслэл баяртаа бэлдэж байна

img

Жил бүрийн энэ өдөр нийслэлийн өдөр тохиодог. Өнөөдөр нийслэлийн 375 жилийг ойн өдрийг тэмдэглэх гэж байна. Нийслэлийн шавийг анх 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур хэмээх газар тавьж байсан гэдэг. Манай улсын нийслэл шиг хамгийн олон удаа нүүдллэсэн, нэрээ сольсон хот дэлхий дээр байхгүй хэмээдэг. Өндөр түүхтэй нийслэлийн иргэд та бүхэндээ баярын мэнд хүргэе.

өө

Ойн өдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэж байна.

б

08:00 цагт ЕБС-иудад “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад хичээл орно.

09:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан НИТХ-ын хүндэтгэлийн чуулган  Хангарьд ордны 14 давхарт болно.

10:00 цагт Улаанбаатар хот гэрэл зурагт “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” гэрэл зургийн явуулын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа. Улаанбаатар хотын төв цэцэрлэгт

11:00 цагт  Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн           сүлдэт хуур цэнгүүлэх ёслол. Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд /Central Tower-ийн урд талд/

11:40 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн туг мандуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа.  Их эзэн Чингисийн талбайд

12:00-22.10 цагт    Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан иргэдийн баярын ажиллагаа, Парад шоу, урлагийн тоглолтууд гадаадын зочид, төлөөлөгчид оролцоно. /Тусгай хөтөлбөрөөр/   Их эзэн Чингисийн талбайд

13:30 цагт  “Их хотын хямдрал 375” хямдралтай, урамшуулалтай үзэсгэлэн худалдаа, хоолны фестиваль зохион байгуулах.  Их эзэн Чингисийн талбайд,  бусад дэлгүүр худалдаагаар

13:30 цагт Нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх. Хангарьд ордонд

15:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан баярын хурал, “Хүүхдийн найрал дууны наадам” гала концерт. Соёлын төв өргөөнд

19:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан “Эх орны Эх орон” концерт. Соёлын төв өргөөнд

20:00-20:00 цагт  Их хотын үдэш – Рок, поп хамтлаг дуучдын тоглолт_ Их эзэн Чингисийн талбайд

22.00 цагт  Баярын ёслолын буудлага. Төв цэцэрлэгээс

х

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
naad mashin tergee ugaaj tseverleldeee
2014-10-29