Уулс тийшээ хаяа тэлсэн...
Хатан Туулын хөвөөнд, Хан Богдын хормойд далайн түвшнээс 1350 м-т оршдог, 470 000 га нутаг дэвсгэртэй Монгол улсын минь нийслэл Улаанбаатар хот 375 нас хүрсний баяр энэ өдөр тохиож байна. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, жилийн дундаж чийгшилт 69%, агаарын дундаж температур 2.2С байдаг дөрвөн уулын энэ хөндийд сая давсан нийслэлчүүд нутаг захиргааны хувьд 9 дүүрэг, 132 хороодод хуваагдан амьдарч буй. 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ он тооллоос хөөснөөр нийслэл хот 375 жилийн ойгоо хийж байгаа хэрэг. 1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хүрээ болсон ба 1640-1855 оны хооронд Их хүрээ маань нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг байна.
ө
Шинэ цагийн бидний мэдэх 1920-д оны Их хүрээний зураглалаас хөөвөл бараг нэгэн зуун болох гэж байна. Энэ хугацаанд Улаанбаатар нэртэй болсон Их хүрээ өнөө хөгжил орчин цагийн хот болон хөгжиж байгаа гэдэг. Гэхдээ 1900- д оны их хүрээнээс байх ёстой ч байхгүй болсон “хайран” гэж хэлэх зүйл бас бий.
ө
Их хүрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн ба 1920-д онд ч энэ хөндийд зүүн баруун Сэлбэ гол мяралзан урссан байгалийн үзэсгэлэнт хөндий хэвээр байж. 1921-1922 онд Богд хаан Ардын намын нөхдөд хандан Сэлбэ голын эрэг хавиар байх Хунг орос цэргүүд буудах үргээх, гол ус бохирдуулах үйл ихээр гарах болсоныг анхааралдаа авахыг сануулж байсан тухай баримт байдаг. Харин өнөөдөр ганцхан болсон Сэлбэ гол нь арай гэж урсгал залгаж байгааг баярын энэ өдөр бас сэрж санах ёстой байх. Хатан туул, сэлбийн эрэгт эрэгт Хун шувууд байхгүй. Харин үйлдвэржилт байшин хороолол битүү болсон.
ө
Их хүрээ 19-р зуунд шашны төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. 1920-д онэы үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан гэсэн тоо байдаг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан ба Ардын хувьсгал ялснаар 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчилөн. 1954 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн төлөвлөгөө боловсруулсан бол 1992 оны Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж зааснаар өнөөгийн сая хүнтэй шигүү нийслэлийн шинэ тоолол эхэлсэн байдаг.
ө
2007 оны 4 дүгаар сард Улаанбаатар хотын хүн ам нь 1.000.000 боллоо, Үүнээс эмэгтэй нь 472670, эрэгтэй нь 442861 байгаа нь нэг км.кв нутаг дэвсгэрт 195 хүн ноогдож байна гэж мэдээлэгдэж байлаа. Энэ мэдээгээр бол 368 дах жилдээ нийслэл хот анх удаа нэг сая оршин суугчидтай болсон байна. Хатан туулын эрэг дагуу байрлсан арьс ширний үйлдвэрүүд, элс хайрганы карьерүүд гээд нийслэлийн 376 дах жилдээ багтаад шийдчих асуудал хуримтлагдсаар байгаа. Улсын нийслэл маань өдрөөс өдөрт хөгжиж, уулс тийшээ хая тэлж байгаа ч уулс ус, байгаль дэлхийдээ халтай болоод байгааг бас хэлүүштэй санагдлаа.
ө
Саяхан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын тухай баримт бичиг, Зуслангийн Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн хоршоо хөгжүүлэх дэд хөтөлбөр зэрэг Улаанбаатар хотын хөгжлийн чухал бичиг баримтуудыг хэлэлцсэн байдаг. Энэ үеэр нийслэл хот маань 2020 он хүртэл 3000 км замтай болно гэсэн төсөөлөл яригдсан нь хэнд ч сайхан сонсогдоно. Үүнтэй зэрэг хатан Туул, Сэлбэ гол, Дүнжингарав хайрханаа их хотын сүүдрээс хамгаалах бодлого хөгжлийн бодлготой хамт л явбал сайхан.
ө
Пүрэвжавын Баярхүү/тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ