Шүхэрт жагсаалын ойг тэмдэглэв

img

Хонконгийн оюутан залуус өнгөрсөн сарын 29-нд сонгуулийн нээлттэй эрх олгохыг Бээжингийн удирдлагуудаас шаардаж, жагсаал зохион байгуулсан билээ. Жагсаалд оролцогчид гартаа шүхэр барьцгаан “Энэ жагсаал 1989 оны Тян Ань Миний талбайд болсон жагсаалаас огт өөр” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл жагсаалд оролцогчид “Шүхэрт жагсаал”-ын нэг сарын ойг тэмдэглэсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

1

Тус жагсаалыг тэргүүлж буй Хонконгийн их сургуулийн оюутан Жосеф Хон “Оюутнуудаа өөрсдөөрөө бахархах хэрэгтэй. Бид нэг сарын турш зорилгодоо үнэнч байж, тэмцлээ” гэж хэлжээ. Дээрх мэдэгдлийн дараа жагсаалд оролцогчид 87 секунд дуугаа хураажээ. Энэ нь тус жагсаалыг тараахын тулд цагдаа нар 87 удаа нулимс асгаруулагч хэрэглэсэнтэй холбоотой аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ