Засгийн газрын үнэт цаасны захиалга эхэллээ

img

Санхүүгийн зохицуулах хорооны 389 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 169 дугаар тушаалаар 100.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлд арилжаалахаар болсон билээ. Тэгвэл уг үнэт цаасны арилжааны захиалга өнөөдрөөс эхэлж байна. Харин эхний арилжаа ирэх сарын дөрөвний өдөр хийгдэнэ. Засгийн газрын зүгээс  хөрөнгийн зах зээл, түүнд оролцогчдыг дэмжих зорилгоор эрсдэлгүй, татвараас чөлөөлөгдөх, богино хугацаат үнэт цаасыг хөрөнгийн биржийн арилжаагаар олон нийтэд чөлөөтэй анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжих юм. Гурав, зургаан сар, нэг жилийн хугацаатай байх Засгийн газрын үнэт цаасны хямдруулсан үнэ 96.493 төгрөг, хүүгийн хэмжээ нь 15.795 хувь байх аж.
ө
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bankuud avch chadaxgyi bxad xonogiin xooloo yay gej bgaa irged avax uu aan
2014-10-29
zochin:
bankuud avch chadaxgyi bxad xonogiin xooloo yay gej bgaa irged avax uu aan
2014-10-29
bolj bna shuu :
frc birj bolj bna shuu. ene hund sanhuugin hymralin yed iim arga hemje eavch baigaan sain hereg. 100 terbumaar togtohgui l yavakh estoi doo. yagaad gevel mongolbankaar yavuulakh deer ariljaanii bankuud mungugui bolood bond avakhaa baisan gej duullsan. zuv bna sain bna
2014-10-29