Томилж, огцруулах асуудал хаачив

img

Монголын төр хэдий болтол тахир дутуу явахыг таах аргагүй боллоо. Хэсэг хүний баталсан хуваарь, төлөвлөгөө ёсоор бол өчигдөр байнгын хороодын хуралдаанаар Засгийн газрын тэргүүнийг огцруулах, сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх ёстой байлаа. Гэвч бүх байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлов. Шалтгаан нь ч тодорхойгүй. Томилж, огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ гэж хүлээж асуух хооронд Төрийн ордонд багагүй тохиролцоо хийгдсэн бололтой. Төрийн гурван өндөрлөг уулзаж, намын бүлгүүд зөвшилцөж байна гэхээс өөр тодорхой мэдээлэлгүй таамгууд үнэний ортой болов. Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр АН, МАН-ынхан ойлголцсон бололтой. Тиймдээ ч түүнийг огцруулах асуудал чимээ алдрав. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ч сураггүй. Тэгэхээр чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг жагсаалтад өөрчлөлт орох нь тодорхой. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2014.10.24-ний өдрийн хурлаар баталсан хуваариар бол өнөөдөр болох чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Ерөнхий сайдыг огцруулах тухай байв. Гэвч энэ асуудал сөхөгдөөд л хаагдаж магадгүй байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар авсан Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага ч дууслаа, тохиролцоо ч хийгдсэн бололтой. Харин ямар тохиролцоо гэдэг нь одоохондоо таамаг төдий байна.

ха

Огцруулахаас чухалд тооцогдох асуудал бол сайд нарын томилгоо. Нэр дэвшигчид нь аль хэдийнэ тодорхой болсон ч томилгоо нь хойшилсоор л байна. Уг асуудлыг хэлэлцэх байнгын хороодын хуралдаан ч мөн л хойшлоостой. Сангийн яам, гадаад харилцаа зэрэг үндсэн чиг үүргийн яамдыг  түр орлон гүйцэтгэгчид удирдаж байна. Эзэнгүйтэй адил. Сангийн сайдын эзгүйд улсын төсвийг хэлэлцэж байна. Ирэх жилийн төсөвд алдаа гарч, алдагдал хүлээвэл хэн ч хариуцлага хүлээхгүй. Засгийн газар төсвийн төсөл оруулж ирсэн, УИХ баталсан. Энэ мэтээр төрийн ажил эзэнгүйдсэн өдөр хоногууд үргэлжилж байна. Бас нэгэн сарыг огцруулж, томилох асуудал ярьж, сунжруулсаар дуусгалаа. Шинэ сард энэ бүхэн давтагдахгүй байх нь чухал юмсан.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

toriin baiguulaltiin baingiin horoo:
tsoonhiin horood
2014-10-30
зочин:
энэ алтанхуяг гэдэг хүнд албан тушаал нь бүхнээс илүү бололтой шүү, унана уу, байна уу энэ хүнд ерөөсөө хамаагүй бололтой, өөрөө л мөнгө идэж байвал, ард түмний хоолгүй хонох нь падлийгүй бололтой, тэр хүргэн дэнзэн гэх нөхөр бас л 5 тэрбум орчим төгрөг идчихсэн л явж байна. ямар аймаар идэхийн хэнхэг туссан хүмүүс бэ? ямар ханаж цаддаггүй өлөн хүмүүс бэ? энэ хүмүүсийг ханаж цадахыг хүлээвэл монгол сүйрэх юм байна.
2014-10-30
tahir dutuu gejee:
tahir dutuu geheesee hugjliin berh*eltei gevel unend oir bolov uu.
2014-10-30