Хоолоо зөв захиалах нь: Илчлэг багатай цэс

img

Бичсэн: Сюзан Бовермэн, шинжлэх ухааны зохиолч, RD, CSSD. Сюзан нь Herbalife-ийн цалинтай зөвлөх юм.

a

Хэдий хэмжээний илчлэг идэж буйгаа тооцоолох боломжгүй, баялаг орцтой олон нэр төрлийн хоолтой байдаг тул аль нэг үндэстэн угсаатны ресторанд хооллоно гэдэг амаргүй зүйл байж болох юм.

sa

Зарим хүмүүс долоо хоногт хэдэн удаа ресторанд хооллодог. Долоо хоногт хэдэн удаа ресторанд хооллох нь хүний хоолны дэглэмийг алдагдуулахад хангалттай тул хэрвээ та энэ хүмүүсийн нэг бол болгоомжлох хэрэгтэй. Ресторанд хоолоо захиалахдаа ухаалаг сонголт хийж, үнэхээр хүсч буй зүйлээ хэрхэн захиалах тухай бичих болсон шалтгаануудын нэг нь энэ. Гэхдээ ястан үндэстний ресторанд хооллох бүр ч ярвигтай. Идэх хоолоо сонгоход төдийгүй яг юу идэж байгаагаа ойлгоход бэрх тул ийм ресторанд хоолоо сонгохдоо онцгой анхаарах хэрэгтэй. Ногоогоор хачирласан шарсан загасны илчлэгийн хэмжээг “таамгаар тооцоолоход” хялбар байж болох ч лазанья, Тайланд маягийн ногооны карри мэтийн холимог хоол нь орц ихтэй тул илчлэгийг тооцоолоход хэцүү.

ө

Хоолныхоо илчлэгийн хэмжээг тооцож, харуулдаг ресторан олон байдаг бол аштай юу. Гэвч ихэнх ресторан ийм мэдээлэл гаргадаггүй. Томоохон сүлжээ ресторануудад хоолны илчлэгийн талаар мэдээлэл байх магадлалтай боловч хэрэв та гэртээ ойрхон ресторанд төдийлөн элбэг биш байдаг хоол идэх хүсэлтэй байгаа бол хоолны илчлэгийг тооцоход өөртөө л найдах хэрэгтэй болно.

ө

АНУ-д 20 буюу түүнээс дээш тооны салбартай сүлжээ ресторануудад үйлчлэх шинэ журмыг Засгийн газраас гаргасан. Удахгүй хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхлэх энэ журмын дагуу цэсэнд бичигдсэн бүх хоолны илчлэгийн хэмжээг заах ёстой (зарим мужид иймэрхүү дүрэм үйлчилдэг). Гэхдээ АНУ-ын нийт рестораны тал орчим хувь нь бие даасан ресторанууд байдаг тул энэ журамд захирагдах албагүй. Тэгэхээр бид гэрийнхээ ойролцоох “нүдэнд тусахааргүй” жижиг ресторанд хоолловол хэдий хэмжээний илчлэг идэж байгаагаа хэзээ ч мэдэхгүй өнгөрнө гэсэн үг.

ө

Сюзан Робертийн удирдлаган дор гүйцэтгэж, энэ долоо хоногт нийтэлсэн судалгаанд1 энэ асуудлыг хөндөхийг оролдсон байна. Судлаачдын мэдээлсэнээр гэр бүлийн хоёр хүн ажиллуулдаг (Бостон хотод ийм төрлийн Мексик, Хятад, Итали, Тайланд, Энэтхэг, Грек, Вьетнам, Америк ресторан хамгийн түгээмэл) рестораны ердийн хоол дунджаар 1300 гаруй ккал илчлэгтэй байгаа нь насанд хүрсэн хүний бүхэл өдрийн хэрэгцээт илчлэгийн гуравны хоёртой тэнцэнэ. Сонирхолтой нь хоолны илчлэгийн хэмжээг мэдээлэх үүрэгтэй сүлжээ ресторануудтай харьцуулахад дээрх ресторануудын хоолны илчлэгийн хэмжээ дунджаар 18% илүү байгаа нь судалгаанаас харагджээ.

ө

Дэлхийн хэмжээнд байдал ийм байгаа эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй боловч доорх зөвлөгөө зөв сонголт хийхэд тань туслах бизээ. Ястан үндэстний ресторанд түгээмэл тохиолддог хоолтой танилцаж, тэдгээрийн орц найрлагын талаар цаг гарган судлаарай. Хичнээн зөв сонголт хийсэн ч хоолны порц буюу хэмжээ чухал гэдгийг санаарай. Зөв хоол байна гээд хэмжээ хэтрүүлж болохгүй шүү дээ.

ө

Ястан үндэстний ресторанд хамгийн зөв сонголт хийх зөвлөмж

ө

Хамгийн түгээмэл тохиолддог үндэсний хоолноос зөв сонголт хийхэд туслах зарим нэг санааг доор толилууллаа. Үүнд:

ө

Мексик хоол:

ө

Дараах зүйлсийг идэж болно. Үүнд: ил гал дээр шарсан далайн гаралтай хоол болон шувууны мах; зөөлөн тако; салад; сүмс.   

ө

Бага хэрэглэвэл зохих зүйлс: шарсан төмс, кесадилья, гахайн махан зайдас, исгэлэн цөцгий, бяслаг.

ө

Хятад хоол:

ө

Дараах зүйлсийг идэж болно. Үүнд:  ногоо, дүүпүү, далайн гаралтай хоол, шувууны мах;  шарсан, жигнэсэн, буцалгасан, битүү чанаж болгосон хоол; хясаа, хар шош, хавчны сүмс; шөл; ногоон цай.

ө

Бага хэрэглэвэл зохих зүйлс: цагаан будаа, гоймон, шарсан зууш болон мах, чихэрлэг болон исгэлэн сүмс.

ө

Итали хоол:

ө

Дараах зүйлсийг идэж болно. Үүнд:  ногоон салад, зутан шөл, ил гал дээр шарсан мах болон загас; улаан лоолийн сүмс, дарсны буюу хясааны сүмс.

ө

Бага хэрэглэвэл зохих зүйлс: өөхтэй мах, бяслаг, бяслагтай гоймон; цөцгийтэй сүмс.

 ө

Япон хоол:

ө

Дараах зүйлсийг идэж болно. Үүнд: мисо шөл; якитори, сукияки, суши, сашими; цагаан цуу, терияки, шар буурцгийн сүмс; ногоон цай

ө

Бага хэрэглэвэл зохих зүйлс: цагаан будаа, кацу (шарсан хоол), темпура, удон.

ө

Тайланд болон Вьетнам хоол:

ө

Дараах зүйлсийг идэж болно. Үүнд: шинэхэн ногооны ороомог; зутан шөл; хайруулын тавганд болон болон ил гал дээр шарж болгосон хоол.  

ө

Бага хэрэглэвэл зохих зүйлс: төрөл бүрийн шарсан болон хуурсан зууш; наргил модны самарны   өтгөн карри; газрын самарны сүмс; гоймонтой хоол; чихэрлэг сүмс.

 ө

Энэтхэг хоол:

ө

Дараах зүйлсийг идэж болно. Үүнд: шош; зууханд болгосон хоол, шорлог; бяслаг; иогуртан сүмс; жан, дарсан ногоо. 

ө

Бага хэрэглэвэл зохих зүйлс: шарсан зууш; корма; өтгөн карри.

 ө

Ойрхи Дорнод:  

ө

Дараах зүйлсийг идэж болно. Үүнд: салад, шарсан загас, шувууны мах; ногооны ороомог; хумус (дүрлэг); баба гануш.

ө

Бага хэрэглэвэл зохих зүйлс: фалафель; бууцайны хуймаг; баклава.

 ***

1Urban L et al. Published Online May 13, 2013. doi:10.1001/jamainternmed.2013.6163

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ