Таамаглал дагуулсан мэдэгдэл
Эрх баригч хүчний дотоод асуудал тогооноосоо хальж, Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг албан тушаалаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдөх үү, хүчээр огцруулах уу гэдэг замын зааг дээр байна. Нийслэлийн 375 жилийн ойн өдөр төрийн гурван өндөрлөг буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Их тэнгэр дэх харшдаа хуралдсан мэдээлэл араасаа олон таамаглал дагуулж байгаа юм.
df
Намрын чуулган эхэлснээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт, сайд нарын чөлөөлөлт, томилгоо, цаашлаад Ерөнхий сайдыг албан тушаалаас нь огцруулах санал гээд төрийн ажил ч Засгийн газрыг асуудлаар үргэлжилсээр ирлээ. 2015 оны улсын төсөв, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг Сангийн сайдгүйгээр хэлэлцэж эхлээд байна. Төрийн түүхэнд анх удаа улсын төсвөө Сангийн сайдгүй хэлэлцэж байгаа нь ирэх онд төлөвлөгөө тасалдвал хариуцах эзэнгүй байна гэж сөрөг хүчин мэдэгдэж байгаа.
df
Харин Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-тай гэрээ байгуулж, нам дотроо бужигнаад байсан асуудлыг тогооноос нь дэврээснээр өөрийг нь чиглэсэн шүүмжлэл сөрөг хүчнээс бус нам дотроос нь хүчтэй чиглэсэн. Тиймээс ч Ерөнхий сайдын суудлаас нь огцруулах гарын үсэгтэй саналын араас дэмжиж кноп дарах гишүүдийн тоо эрх баригчид дотроос ч хэд хэд байгааг тодорхой. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хамтарсан Засгийн газарт багтсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авсан хугацаа өчигдрөөр дуусгавар болсон.
df
Тиймээс ч энэ долоо хоногийн чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дотор Ерөнхий сайдыг огцруулах асуудал багтсан байлаа. Төрийн байгуулалтын байнгын хороогоор дээрх асуудлыг өчигдөр хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч тодорхойгүй шалтгаанаар буюу Төрийн гурван өндөрлөг Их тэнгэрт хуралдсанаар хойшилсон юм.
df
Харин өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдах тов гарсан бөгөөд уг хуралдаанд Ерөнхий сайд мэдэгдэл хийнэ гэсэн мессэж явж байна. Ингэхдээ Н.Алтанхуяг Ерөнхий сайдаасаа бус АН-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх мэдэгдэл хийнэ гэсэн бор шувуу нисч байгаа юм. Ийнхүү Ерөнхий сайдын хийх мэдэгдэл улс төрд таамаглал, хүлээлт үүсгээд байна. Хэрвээ АН-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргавал Ерөнхий сайдын албан тушаалаасаа буух нь тодорхой болов уу. Учир нь эрх баригч хүчний намын дарга нь Засгийн газрын тэргүүн байна гэсэн дэг байдаг. Хэрвээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг АН-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх мэдэгдэл гаргавал АН-ын ҮЗХ хуралдах тов зарлагдаж, шинэ даргаа сонгоно. АН-ын шинэ дарга дараагийн Ерөнхий сайд болох биз.
өа
Энэ хугацаанд УИХ улсын төсвөө яаралтай хэлэлцэх зайлшгүй шаардлагатай байгаа. Учир нь хуулийн хугацаагаар 11 дүгээр сарын 15-нд төсөв батлагсан байх ёстой. Гэвч Сангийн сайдаа томилоогүй, Засгийн газар ганхаж эхэлсэн энэ өдрүүдэд хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Улс төрийн нөхцөл байдлаас болж төрийн ажил тасалдах учиргүй гэж төрийн түшээд хэлэх л байх, гэхдээ төсөв батлагдсаны дараагаар хэрэгжүүлэх, хариуцах эзэнтэй байх хэрэгтэй. Хариуцах эзэнтэй батлагдсан төсөв хэдхэн тэрбумаараа тасалдаж байхад эзэнгүй төсөв хэрэгжих нь ч тодорхойгүй байх биз.
өа
Ямартай ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаандаа хийх мэдэгдэл хүлээлт, таамаглал дагуулсаар байна. Тун удахгүй, бүх зүйл нээлттэй болно гэж итгэхээс.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ