“Номоор нээе” төсөл 12 дугаар сараас хэрэгжинэ
ШШГЕГ-ын харьяа хорих анги, албанд ял эдэлж буй хоригдогсдыг нийгэмшүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, бие даан мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор МЗХ-ны санаачилгаар “Номоор нээе” төслийг хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа.
ө
Төслийн хүрээнд “Залуу хүний заавал унших ёстой 100 номын жагсаалт”-ыг батлан гаргах бөгөөд эдгээр номыг худалдан авч, хорих ангиудын номын санд хандивлах зэргээр ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэн, эхний ээлжинд хоёр хорих ангид ирэх 12 дугаар сараас эхлэн туршин хэрэгжүүлэх аж.
ө
Хуульд заасны дагуу ял эдлэгсдэд олгож буй урамшууллын нэг хэлбэр нь шагналын хоног олгох бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хорих ангийн дотоод журамд зааснаар ямар нэгэн зөрчил гаргалгүй, хорих ангийн дотоод дэг, журмыг чанд сахиж, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлсэн, мэдлэг боловсролоо бие даан дээшлүүлсэн тохиолдолд урамшуулал олгодог байна. Уг төсөл нь гадаадын зарим орны хорих ангид хэрэгждэг байна.
ө
Өнгөрсөн онд Хууль зүйн яамнаас хорих ангиудад ял эдэлж буй хоригдогсдыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тэдний мэдлэг, боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор “Мир” номын их дэлгүүртэй гэрээ байгуулж, уран зохиол, сэтгэл зүй, шашин, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбарын 13 сая төгрөгийн үнэ бүхий есөн төрлийн 1000 гаруй номыг худалдан авч, төвлөрсөн 26 хорих ангид хуваарилж байжээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ