Намаа буудах уу, улс төрөөс арчигдах уу

img

Шинэчлэлийн Засгийн газрын, Ардчилсан намын хувьд эмзэг өдрүүд үргэлжилж байна. Н.Алтанхуягийг огцруулах тухай МАН-ын 26 болон МАХН-ын Л.Цог, АН-ын Ж.Батзандан нарын өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр хэлэлцэх байв. Гэвч хуралдаан болсонгүй. Юу болоод өнгөрснийг Байнгын хорооны дарга нь ч “ойлгоогүй” гэнэ. Гишүүд танхимд цуглаагүй, хуралдаан эхлээгүй. Зүгээр л хурал хойшилсон тухай мессеж гишүүдэд очсон гэх. АН-ын нэгэн гишүүн “Манай нам тав хоногийн завсарлага авсан” гэсэн мэдээлэл өглөө. АН-ын энэ алхам ойлгомжтой юм. Тус намын удирдлагууд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан, шууд зарлаагүй ч товчлуур дарахаар зэхэж буй нөхдүүдтэйгээ тулж ажиллаж дуусаагүй аж.АН дотроос Ерөнхий сайдыг огцруулахаар 15 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Тэгвэл тэдний олонх нь “Би гарын үсэг зураагүй” хэмээн үгүйсгэсэн. Энэ бол АН-ын удирдлагын “ухуулга” үр дүнд хүрсэн гэсэн үг. Харин үүнд автахгүй, “шийдчихсэн” хэдэн нөхөр байгаа нь байдлыг эвгүйдүүлжээ.

х

З.ЭНХБОЛДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

х

“Ерөнхий сайдыг огцруулах товчлуур дарна гэдэг нь АН-ыг буудахтай адил” гэж УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нь мэдэгдсэн. Тэгэхээр З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракцынхан намаа буудах сонголт хийх гэж буй бололтой. УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ руу айлчлал хийхээр мордсон атал төл өвлөсөн хугацаанаасаа өмнө, уржигдар орой хүрээд ирсэн. Эзгүй үед нь улс төр өрнөчих гээд, төлөвлөгөө нь нурчих гээд байсан бололтой. З.Энхболдын амбийц олон жилийн өмнөөс эхтэй. Намын даргын төлөөх марафонд өрсөлдөж, Ерөнхий сайдын суудал руу тэмүүлдгээ ч нуудаггүй. Өнгөрсөн зун дээрх фракцынхан Буйр нуурын эрэг дээр хуралдахдаа шинэ Засгийн газрын бүрэлдэх үүнээ бараг тодруулчихсан гэдэг. Гагцхүү түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй байсан учраас эгнээгээ тэлж, “МоАХ”-аас Д.Ганбат, Зүүн хойд Азиас Л.Болд, МҮАН-аас Д.Батцогтыг элсүүллээ. Одоо “Шонхор” УИХ-д 10 гишүүнтэй. Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 28 хүн дээр тэднийг нэмбэл 38 болно. Дээрээс нь М.Зоригт, Х.Баттулга, Р.Бурмаа гурав балиашиглана. Тэд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Ингээд л Н.Алтанхуягийг унагах санал элбэг хүрэлцэх нөхцөл бүрдчихжээ. Үүний дараа З.Энхболд хамтрагчаараа МАН-ыг сонгох магадлал хамгийн өндөр. Буйр нуурын эрэгт болсон хуралд нь МАН-ын зарим гишүүн оролцсон тухай мэдээлэл ч гарсан юмдаг. Засгийн газарт орохоор зүүдэлж буй МАН-ын зарим гишүүний амбийцийг “Шонхор”- ынхон ингэж биелүүлнэ. Гэтэл хүрээнээс шахагдаж үлдэх Н.Энхбаярын цэргүүд зүгээр суух болов уу. Тун удахгүй З.Энхболд өөрийг нь огцруулах бичиг хүлээн авах вий.

х

Н.АЛТАНХУЯГ БИШ, НАМ НЬ ЧУХАЛ БАЙМААР

х

Үнэндээ Н.Алтанхуягийг огцруулах уу, үгүй юү гэдэг нь асуудлын гол биш. Түүнийг сольчихож болно. Гэтэл шинэ Ерөнхий сайд томилж, нөгөөх нь багаа бүрдүүлэхэд бас багагүй хугацаа орно. Тэр зуур улсын төсөв батлах ажил хүссэн хүсээгүй хойш тавигдана. Улсын төсөв батлаагүй байхад доод шатны байгууллагуудын ажил өрнөх тухай ярих ч хэцүү. Угаас долоон сайд чөлөөлснөөс хойш яамдад ажил шат шатандаа гацаанд орсон. Түүхэндээ анх удаа Сангийн сайдгүйгээр төсөв хэлэлцэж, “гиннес”-т орох шахаад байгаа улс. Тогтворгүй байдал улс оронд сайн зүйл дагуулж байгаагүй. Томоор харах юм бол ийм сөрөг дагавартай. Арай явцуу утгаар харвал “Шонхор”- ынхны ийм алхам Ардчилсан намыг улс төрөөс чөлөө хүсэхэд хүргэнэ. З.Энхболдын сонгосон хамтрагч нь бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө АН тэднийг хаяад Засгаас гарсан шиг үйлдэл хийвэл яах вэ. Тэгдэггүй юм гэхэд МАХН-ынхан З.Энхболдыг зүгээр суулгахгүй. Засгийн газрууд хэдэн сарын зайтай солигдож, улс орон зутарсан явдал давтагдах вий гэсэн хар төрөөд байна. Ингэвэл АН ял хүлээж, 2016 оны сонгуулиар “хусагдана”. Ийм хариуцлагагүй намыг дахин сонгох тэнэг сонгогч байхгүй.

м

1998 онд Ц.Элбэгдоржийн танхимыг намынх нь 13 гишүүн сөрөг хүчинтэй хамтарч огцруулсан явдлыг сүүлийн өдрүүдэд хэвлэлээр зүгээр ч нэг сануулаагүй байх. 2000 онд АН УИХ-д ганцхан суудал авсан. Дахин эрх барихын тулд тус намд 12 жил шаардагдсан юм. Энэ жишгээр бол АН 2024 он хүртэл өндийхгүй нь. Тэр үед одоогийн амбийцтай, жижиг эрх ашиг хөөцөлдсөн улстөрчдийн үе хэдийнэ дуусаж, залууст халаагаа өгөх болсон байх биз. Эндээс зөвхөн МАН, бас МАХН хожно. Ийм сонголт АН-ын гишүүдэд таалагдахгүй нь мэдээж. Үүнийг ойлгосон учраас Ерөнхий сайдыг огцруулах бодлоо цөөнгүй гишүүн өөрчилсөн болов уу. Юутай ч АН-ынхан фракц хоорондын яриа, тохиролцоогоо үргэлжлүүлж байна, Засгийн газраа аварч үлдэхээр хичээж байна. Харин З.Энхболдын цэргүүд ямар сонголт хийх бол. Намаа буудах уу, сайд болох мөрөөдлөө биелүүлээд улс төрөөс арчигдах уу.

х

С.ТУУЛ

jh

Эх сурвалж: www.mongolnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
altanhuyag ogtsor idej uuj hanadggui yu deerees ni teneg uildel zunduu hiij bna suudladaa uldehiin tuld eh ornoo ch hudaldahaas siihgui uls turiin ynhan
2014-10-30
зочин:
алтанхуяг ерөнхий сайд хэвээр байвал ан-ын нэр хүнд улам л уруудна шүү дээ. авилгач даргатай нам, алиалагч ерөнхий сайд, улс орныг уруудуулсан ерөнхий сайд алтанхуяг, ард түмнийг элгээр нь мөлхүүлсэн алтанхуяг, долларын ханшийг хаданд гаргасан алтанхуяг, монгол орныг ломбардад тавьсан алтанхуяг, махн-тай хуйвалдааны шинжтэй гэрээ байгуулсан алтанхуяг ,улс төрийн хэлмэгдэл явуулсан алтанхуяг ..... гээд бичээд яриад байвал дуусахааргүй их нэр хочтой болчихлоо шүү дээ. ийм хүнийг толгой дээрээ өргөөд яваа нам юу болох вэ... яиар тэнэг хүмүүс вэ.
2014-10-30
алтанхуяг намын дарга байжээж нам нь ялсан:
ардчилсан нам түүхэндээ бараг ялаагүй. алтанхуяг намын дарга болж байж ингэж ялж өдий олон хүн албан тушаалтай болоо биз дээ. намын дарга өөр хүн байсан бол ардчилсан нам ер ялахгүй байсан. тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр намыг ялаад засгийн эрхийг өчнөөн олон жилийн дараа ингэж авч байхад алтанхуягаа түлхээд байдаг з.энхболд муу хүн байна даа
2014-10-30
сүхбаатар:
эрдэнэбат чиний наад өгөр толгойд тархи гэдэг эд эс байна уу ? наад алтанхуягтайгаа хамт та нар өөрсдөө өөрсдийгөө аль эрт буудчихаад байгаа шүү дээ өгөр халзан илжиг минь
2014-10-30
зочин:
алтанхуяг чинь харин түрүүлээд намаа буудчихаад байгаа юм биш үү? махн-тай хамтраарай гэж ард түмэн сонгоо юу? авилгал цэцэглэн хөгжүүлээрэй, загалмайлсан эцэгтэй нь нэг өвөр түрүүндээ ороорой гэж сонгоо юу? охин, хүргэнийг нь аль болох их идээрэй гэж сонгоо юу? намын дарга нь намаа буудаад байхад, ганцхан латанхуяг л намын дарга байх ёстой гэж донгиотоод байвал ан дараагийн сонгуульд ороод ч ер нь яах юм бэ?
2014-10-30
zochin :
altanhuyagaa naaduuldaa ingej buland shahuulj baihaar fraktsaaraa ih hurliin gishuuneesee tatgalzaad ikh hurliig taraachih . naad muu tanai namiin urvagch novshnuud dahin songuulid namaa yaluulj orj ireed ingeed alban tu*l erkh medliin toloo alaltsahiin harii l daa. estoi haragdana daa . archaagui novshnuud oorsdoo namiin darga hiigeed khezee ch songuulid yalaagui l biz dee. chadahgui 1-t naaduuliin chin uhaan khurehgui 2-t naaduuliin chin ene ikh alban tu*l erh medliin tolooh temtsel khezee ch negdmel baij chadahgui.
2014-10-30
mongol:
altanhuyg saihanbileg 2 zasgaas garch baival hen ch yahav. odor bur ogtsorson ch bno
2014-10-30
бөгс долоогч туулд:
с.туул гэсэн алтанхуягийн бөгс,арын сүвийг долоогчид хэлэхэд.алтанхуяг,халзан бухандай эрдэнэбат,хууль зүйн * сайд тэмбүүжин,хэлгий гацаа тэнэг батбаяр нар харин намаа буудаад,ард түмнээ буудаад,ардчилалыг авсанд ортол нь буудчихаад яваад байх хэрэг үү.
2014-10-30
зочин:
алтанхуяг л огцорч байвал дараагийн ерөнхий сайд манай эмээ болсонч яахав. яагаад гэвэл хамгийн чадваргүй түүхэн дэх хамгийн муу ерөнхий сайд учраас ингэж дүгнэв
2014-10-30