Брокер, дилерийн компанийн төлөөлөлтэй уулзав

img

"Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар өнөөдөр Брокер, дилерийн компанийн төлөөлөлтэй уулзжээ. Уулзалтын үеэр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хамтран ойлголцож ажиллах, Засгийн газрын үнэт цаасны шимтгэл болон үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох, аттестатчилах шалгалтын асуудлаар ярилцаж, харилцан санал солилцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ