Д.Тэрбишдагва:Шадар сайдын албатай зууралдах шаардлагагүй
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “Сайд цаг”-аар мэдээлэл хийлээ. Тэрбээр эрхлэх хүрээний асуудлынхаа талаар товч мэдээлэл хийгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
df
-Өвлийн бэлтгэл ажил ямар явцтай байна вэ?
df
-ҮХААЯ-нд чиглэл өгсөн. Өвлийн бэлтгэл ажиллагааг хамтарч хийж байна. Өвс, тэжээлийн бэлтгэл 90 орчим хувьтай байна. Аюулгүй фондыг аймаг, орон нутагт гаргах зорилгоор ажиллаж байна. Түүнээс гадна ОБЕГ-аас нөөцийн хангалтыг хийсэн.
df
-Эболагаас сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
df
-Эболагаас сэрэмжлэх зорилгоор холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөн. Хилийн хянан шалгах дээр зорчигчдын орж ирэх хэсэгт халуун хэмждэг багаж байрлуулсан. Дэлхий нийтийн сэтгэл зовоосон энэ халдварт өвчнөөс сэргийлэх талаар арга хэмжээ авч байна.
df
-Ирэх оны төсөвт Шадар сайдын багцаас танагдсан болов уу?
df
-Энэ жилийн төсөв их амаргүй. Хэмнэлтийн төсөв учраас Шадар сайд ажлын албандаа чиглэл өгсөн. Шинээр барилга байшин барих зэрэг үргүй зардлыг хэмнэж байгаа. Хоёр салбарыг онцгойлон үзсэн. ОБЕГ маш хүнд нөхцөлд ажилладаг. Техник, тоног төхөөрөмжийг бууруулахгүй байх чиглэл өгсөн. Австри улсын тусламжаар машин, тоног төхөөрөмж авахаар болсон. Нисдэг тэрэг авах шаардлагатай ч төсвөөс мөнгийг нь гаргаж чадахгүй байна. ОБЕГ-т төсвийг нь нэмэгдүүлэх чиглэл барьж байгаа. Мөн Стандарт, хэмжилзүйн газарт төсвийг нь буурахгүй байхыг хичээж байна.
df
-Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаж байна. Та Шадар сайдын хувьд энэ талаар ямар суурьтай байна вэ?
df
-Шинэчлэлийн Засгийн газарт орж, хамтарч ажиллаж байгаагийн хувьд Ерөнхий сайдыг огцруулахыг зөвшөөрөхгүй байгаа. Үүнээс болж бужигнаан үүсч, үйл ажиллагаа ч доголдоно. “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд ч цаашдаа Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа ихэнх нь илэрхийлж байна.
df
-МАХН-ын дарга таныг үүрэгт ажлаа хүлээлгэн өг, дараагийн Шадар сайдыг томилно гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
df
-Энэ талаар албан ёсоор, бичгээр надад өгсөн зүйл алга. Монгол Улсын шадар сайдыг огцруулах, намын дэд даргын албан тушаалаас авах яриа мэр сэр хүний дотор гарсныг үгүйсгэхгүй. Хэрвээ үндэслэлтэйгээр ийм шийдвэр гарвал би Шадар сайдын, намын дэд даргын ажлаа өгнө. Зууралдаад байх шаардлага байхгүй. Аливаа нэг ажлыг авахын тулд элдэв янзаар яриад, зууралдаад байх шаардлагагүй.
df
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ