Ч.Хүрэлбаатар:Төсөв мөнгөний бодлоготойгоо уялдахгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа. Хуулийн дагуу 2015 оны улсын төсвийг 11 дүгээр сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Ирэх оны төсвийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
бө
-Ирэх оны төсвийн хэлэлцүүлэг ямар явцтай байна вэ?
бө
-Орон нутагт хөрөнгө оруулалт хийх тогтоолын төсөл унасан. Нийгмийн салбарт хийж байгаа хувийн хэвшлийнхнийг хааж боогдуулах асуудал байсан нь бас анхны хэлэлцүүлгээр унасан. Тиймээс ирэх оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхэд маш их цаг орох юм. Гэтэл улсын төсөв батлагдахад 14 хоногийн хугацаа үлджээ. Төсвийн бодлогыг үндсээр нь өөрчлөх, мөнгөний бодлоготой нь уялдуулах гаргах хэрэгтэй байдаг. Бид хугацаанд шахагдлаа. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан хуралдсангүй. Манай бүлгийнхэн өчигдөржингөө ордонд хүлээсэн. Өнөөдөр мөн хүлээгээд байж байна. АН-ын бүлэг хуралдаад чуулганы хуралдаан хийсэнгүй. Одоо бидэнд хугацаа байхгүй учир төсөв, мөнгөний бодлогоо л яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай байна.
бө
-Хэрвээ Ерөнхий сайд огцорвол 2015 оны төсвийг хуулийн хугацаанд баталж чадах уу?
бө
-Ирэх оны төсвийг УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байгаа. Ирэх оны төсвийг хэлэлцэхэд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатай гэж бодож байна. Төсөв мөнгөний бодлоготойгоо огт уялдахгүй байгаа. Валютын ханштайгаа уялдахгүй байна. Ханш, хөрөнгө оруулалтуудын тооцоо буруу байгаа. Урсгал зардлын тооцоо ч буруу. Эдийн засгийн хямралаас гаргах төсвийн, мөнгөний бодлого биш байна. Тийм учраас УИХ дээр бүгдийн нь хэлэлцэж, уялдуулах хугацаа богино байна. Үүнийг УИХ-ын чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаан дээр санал гаргаж хэлсэн. Хүлээж авахгүй байна. Тиймээс УИХ-ын дарга дээр орж хэлэх шаардлагатай болоод байгаа.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ