Н.Алтанхуяг: Би сайхан байгаа гэж хэлээгүй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан дагалдах Боловсролын тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай зэрэг хуулиудад орж буй өөрчлөлтийн талаар хэлэлцлээ. Таван хуулийн төсөл, хоёр тогтоолын төсөлтэй холбоотой асуудал ярьж байгааг УИХ-ын дарга З.Энхболд гишүүддээ анхааруулж байв.

бө

Учир нь гишүүд хэлэлцэж байгаа асуудлаас хальж ирэх оны төсвийн төсөлтэй холбоотойгоор Засгийн газрын гишүүдээс асуулт асууж байсан юм. Гишүүд ирэх оны төсөв, мөнгөний бодлого хийгээд эдийн засгийн асуудалд илүүтэй анхаарч, асуулт ч тэр чиглэлд явж байлаа. Гишүүд асуултуудаа ихэвчлэн  Ерөнхий сайдад хандан тавьж байсан юм.

өа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бидэнд болж байгаа ч юм байна, болохгүй ч зүйл байна. Бидэнд төсвийн орлогын бэрхшээл, хүндрэл байгаа. Би байгаа зүйлийг байгаагаар нь хэлж байна. Би сайхан байгаа гэж хэлээгүй. Хямрал болоогүй юм шиг бүтээн байгуулалт бондын мөнгөөр босч байна. Улаанбаатар хот 250 тэрбум төгрөгийг өөрөө олоод өөрөө зарцуулдаг. Жижиг, сажиг зүйлээр хөөцөлдөөд яах вэ, том дүр зургаа харъя гэж байв. УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хувьчлалын орлогын асуудал ярихаар тойруулаад байна. Тодорхой хариулаарай, Ерөнхий сайд аа. Орон нутгийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс Төсвийн санхүүжилтийн хууль гаргаад асуудлыг жигдэлсэн. Гэтэл өнөөдөр төсвийн мөнгө байтугай орон нутгийнхаа мөнгийг зарцуулж чадахгүй байна гэнэ. Энэ оруулж ирсэн хуулиар асуудал жигдрэх үү? Хуулиудынхаа үзэл баримтлалыг хэлэхгүй юу? гэсэнд Ерөнхий сайд “Сумын хөгжлийн сантай үүнийг холбож болохгүй. Одоо орон нутагт хөрөнгө оруулалтын тодорхой эрх мэдлийг аймгуудад өгье гэсэн санаа явж байгаа. Боловсролын хувьд концевци нь зөв юм” хэмээлээ. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд үр дүн нь юу вэ? Хяналт хариуцлагын тогтолцоо байна уу? МАН-ын бүлэг Чингис бондыг захиран зарцуулсан мэдээлэл хүргүүллээ. Дүн мэдээлэл нэг зуун тэрбум төгрөгийн зөрүүтэй гарч байна гэдгийг Н.Номтойбаяр гишүүн асууж байсан. “Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэхийг би дэмжиж ирсэн. Гэтэл объектуудыг орон нутагт өгөхдөө цөөн хэдэн төгрөг өгөөд барина уу, үгүй юу хамаагүй гэсэн байдлаар хандаж болохгүй. Орон нутагт санхүүгийн эрх мэдэл өгөх хэрэгтэй. Гэхдээ санхүүжилтийг нь дутуу өгөөд орхиж болохгүй. Орон нутгийн эрх мэдэлд Засгийн газраас халдсан халдлага мэт анзаарагдаж байна гэж УИХ-ын гишүүн Су.Батболд хэлж байлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

бө

-Орон нутаг эрх мэдэл шилжүүлэх гэсэн чинь явсаар байгаад бантан болох нь. Хууль зөрчөөд, төсвийн мөнгөөр ИТХ-ынхан зугаалж болохгүй. Аймаг орон нутагт эрхийг нь өгөөд хууль зөрчихгүй байхаар хяналт тавъя. Ингэвэл Бразиль руу бүгдээрээ явахгүй шүү дээ. Су.Батболд гишүүнтэй би санал нэг байгаа. Юмнуудаа эзэнд нь өгөх хэрэгтэй гэсэн юм.

бө

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Би хэлэлцэхийг дэмжиж байгаа. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон жил ярьсан. Гол нь төвлөрсөн хяналт хэрэгтэй. Чанар, ашиглалтын асуудал дээр эзэн олдоггүй. Орон нутгийн компаниудын чанарыг сайжруулах чиглэлээр олон зүйл хийгдсэн. Хөрөнгийн эх үүсвэрүүдийг мөн хамтад нь шийдэх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байлаа.

бө

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Эрх баригчид улс орны эдийн засгийг самарсан. Одоо боловсрол, соёлын салбарыг самармааргүй байна” гэсэн бол гишүүн Г.Батхүү “Орон нутагт эрх мэдэл олгох нь зөв ч цаг нь болоогүй байна.   Учир нь одоо орон нутагт объектуудыг шилжүүлээд гүйцээж бариулах бол мөнгө санхүү дутагдана. Дараа нь орон нутагт баахан балгас л үлдэнэ шүү” хэмээж байсан. Ийнхүү гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулсан юм. Санал хураалтаар гишүүдийн дийлэх нь хэлэлцэхийг дэмжлээ.  Харин Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй юм.

бө

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. Маргааш 08.30 цагт Төрийн болон төсвийн байнгын хороод хуралдаж дээрх хуулиудын анхны хэлэлцүүлэг хийхийг УИХ-ын дарга захирамжлав.

бө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

авилгач аав, амьдралын үнэ цэнийг мэддэг аав:
хэрвээ төрийн албанд ажилладаг авилга авсан баян өрхийн тэргүүн аав, гоёж гангалаас өөр зүйл мэддэггүй ээж 2 нь насанд хүрээгүй эсвэл ухаан суугаагүй эрх дураараа өссөн 14, 16, 18 настай хүүхдүүддээ май та нар өөрсдийнхөө дураар бай, дуртай зүйл ав гэвэл тэд яах уу ??? магадгүй тэдний хүүхдүүд нь найз нөхөдтэйгээ бар орж, дуртай брэнд хувцас хунар авч, үнэтэй машин унаж ёстой нэг дураараа аашилж дунд чөмгөөрөө жиргэх байх даа ! харин бизнес хийдэг, өлсөж үзсэн, ажил хийж чаддаг мөнгөний үнэ цэнэ мэддэг аав бол тэгэхгүй, эхлээд хүүхдүүдийнхээ боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, ухаан суулгах, мөнгө олохын тулд яах ёстойг нь зааж өгөх байх ......
2014-10-31
ииии:
ерөнхий сайд сайн л ажиллаж байгаа ш дээ та нар харин дэмжиж ажиллах хэрэгтэй. дахиад засгийн газар гараад цэгцрэх гэж байсаар байтал сонгууль болно тэгсэний оронд дэмжиж ажиллая гэж уриалж байна.
2014-10-31
zochin:
ils oron bol ger bultei l tustei sh dee. arai gej ovoo heden tugrugtei bolchihood unetei jeep mashin avaad unachihsantai adilhan. baahan zarlaga l garaad bdag. ger orond ni nemegdsen yum baihgui, uh huuhduud ni hagas olsoglon. altankhuyag bol iimerkhuu l yum hiisen hun shuu deee
2014-10-31
999999:
өөрихйхөө кармаагаар ард түмнээ хардаг харалган новш бид чинь хоосон хонох өдөр олонтоо ажил төрөлгүй автобус унааны мөнгөгүй хэцүү л бор хоногийг өнгөрөөж бнаа улс орон эзгүйдэж гэмт хэрэг ихсэж монгол улс нэг л биш боллоо. чи төрийн тэргүүн байх хүн биш бнаа хөгшүүлийг хууран ч 20,0 мянган төгрөгөөр цалин нэмж хуурч одоо мартсан байхаа хөгшчүүл харгангалж үхлээ чамд сайн юм болохгүй байхаа
2014-10-31
зочин:
энэ хүнд үед ийм фракц хөөсөн намыг алтанхуяг тулдаал өдий зэрэгт авч явлаа улс орны хоёрдогч бүтээн байгуулалтыг зоригтой эхлүүлж чадлаа
2014-10-31
зочин:
алдагхуяг минь эртхэн ажлаа өгчихөө. чи энэ хооронд булхайгаа нуух гэж хоног авч байна. гэтэл цаана чинь улс орон үнэхээр сүйрлийн ангал руу яваад дууслаа. чи бас ч гэж чамгүй мөнгө ах дүү нараараа нийлж цохилоо шүү дээ. насандаа идэх хоолтой боллоо. өөрөө огцорвол таслагдах жил чинь багасаж сэлэнгээ чамайг хагсарч хүлээх хоног чинь багасна шүү дээ.
2014-10-31
хятадад өгөх газраа бэлдэх нь л дээ:
аймагт эрх мэдлийг нь өгөөд хуулиар хяная гэх юм. хуулиа сайн биелүүлдэг тогтолцоо бол дэмжиж болох юм. харамсалтай нь хууль гууль болсон энэ үед аймаг аймаг эрх мэдэлтэй болдог манайх одоо хятад руу орлоо гээд хятадын болчихвол яах гэж байгаа юм бол. зориуд бэлдэж байгаа юм биш үү
2014-10-31
rttwtwet:
naad olon aimag sumuudaa niiluulj tsomxon bolgoochee
2014-10-31
зальтан:
энэ их зальтай хүн. бичсэн нь: /5.150.202.168/ 2014/10/30 22:36:22 энэ хүнии цэнэг дуусаж.ерөнхии сайдуудаас хамгиин өрөвдөлтэй, зальтай,худалч нь байлаа. тэнэг ч бас нэг муу жижиг зальтай юм. ----- гэж мэдсэн бол зайлуулаач ээ, алтанхуяг чи нэр төртэй огцрох зориг зүрх алга уу, чи уих-ын гишүүн тул чамайг арай шоронд 2016 он дуустал хийхгүй л дээ, үнэхээр их айгаад тэмүүжин та хоёр шоронд байгаа гансүх дээр очсон биш үү . их хурлаас тултарвал чамайг үнэхээр шорон хүлээж байгаа шүү
2014-10-31
алтанхуягт:
irgen бичсэн нь: /46.253.189.77/ 2014/10/30 19:12:28 mash sain ajillaj bgaa. ----гэж битгий хуцаж байл даа
2014-10-31
zochin:
ta nariinxaar bolox bx da gej. irex 2015, 2016 ond ez saixan sergene, ter ued ta nar altanxuyg unexeer mundag es gej tsuurtsgaana da
2014-10-31
janik:
hooe hurdan orgodloo ogoochee uls ornii ajil hetsuudlee.yasan ch ih shiree sandald durtai yum bedee
2014-10-30
энэ их зальтай хүн.:
энэ хүнии цэнэг дуусаж.ерөнхии сайдуудаас хамгиин өрөвдөлтэй, зальтай,худалч нь байлаа. тэнэг ч бас нэг муу жижиг зальтай юм.
2014-10-30
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa.altanhuyag aa amisgaa mini ah g 2016 ond bariand yadaj oruulaya gevel gazaraaraa l buu orold.odoo 3000 litsenz yaxaa medexgui gadaad eznee xuleen sul zogsoj bna. zuvxun altand xurungu oruulalt xiix sonirxol gadnaas unertej bna.altiig zaaval tu*xgui $ r tulj bolox zaalt oruul.3,5 terbumaa yaraltai avaad bodit ez d oruul,2015 onoos tulux uriinxuu xugatsaag daxin sunga, ediin zasgiin urshuuliin xuulia yaraltai batal bux mongol ulsiin irgen, aj axiun negid neg udaa neg l aldaag avtomataar uuchilj ,todorxoi xyazagaar "un"iin dun tavi.garman deer oirtoj bna.ard tumneesee uuchlalt gui.bas daxin gui.mng suld urshuu
2014-10-30
nerguu:
2016ond tomo gutnuudin sunguul nolno, ediin zasagiin bodolg hovirnaa,nuursenni hansh srgenee
2014-10-30
chono:
oron ni daramtig dalimduulj drlhiid nigd jigsagdsn tavantolgoigoo yaavch zarj bolhgui,nuurs ni hansh hoyar jiliin daraa ogchom sergene,hyatadin nuursen ni dotood nooch arvan jilin daraa burimson duusnaa.enethegin pakistan bangladesh zerg ulusin heregtsee hed dahin nemegdne
2014-10-30
chono:
nuursenni hansh navs unasn uyed tavantolgoig huvichalana gedeg bol mash gajig yavdal shuu.nuursenni une tengertee tulsan uyed yaagad zardaggui yum be? odoo oron daramt nereer hyamaar zavshih gesen etegeedin huuvildaan shuu de
2014-10-30
oluulaa bolnoo hehehe:
oron nutagin erh medlig yehesgseneer mongol ulsin nigdmel baidal aldarnaa,mongo hoogood zadarnaa, mongond gachigdaj gazar nutagaa hudaldj gadnhin chagaach say sayaar orj ireed oluulaa bolnoo,hot baigilnaa,mongol ulus mohono shuu,erhim gishuud. anhaaraldaa avaachee
2014-10-30
irgen:
uls dampuuraagui bna chinii tarhi chine umhiirsen bna
2014-10-30
irgen:
mash sain ajillaj bgaa.
2014-10-30
chono boronoor:
ulsaa dampuuruulad tavantolgoig hyamd uneer zarh geed baina, ulus oron orond daragdsanig dalimduulan yerunhei hulgaichuud dundaas ni yazartlaa bayajna daa,chono boronoor
2014-10-30