
Татварын байгууллагын экс удирдлагуудын хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхэд хэлэлцэнэ. Албан тушаалаа урвуулан, бусдад их хэмжээний хохирол учруулсан Ч.Гансүх нарын хэргийг өнгөрөгч тавдугаар сард Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
ө
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд “татварын” Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжилж, Ч.Гансүх, Б.Энхбат нарт чанга дэглэмтэй хорих ангид найман жилийн хорих ял, Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнд гурван жилийн хорих ял ногдуулсан.
Мөн Ч.Гансүхийн нууц амраг гэх н.Бямбасүрэн нарын нэр бүхий татварын байцаагчийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ