Прокурорын цалинг шинэчлэн тогтоохыг хүсчээ
Улсын их хурлын дарга болон нам эвслийн бүлгүүдэд прокурорын цалинг шинэчлэн тогтоох тухай хүсэлтийг прокурорын байгууллагаас хүргүүлжээ. Монгол Улсын Прокурорын Байгууллагын тухай хуулийн 34-р зүйлийн 34.1-д “… прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана …”, мөн хуулийн 34-р зүйлийн 34.2 -т “… прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна” гэж заасан байдаг аж.
б
Тиймээс хуулийн дээрх заалт болон прокурорын байгууллагын ажлын ачаалал, үйл ажиллагааны онцлогыг харгалзан прокурорын цалинг шүүгчийн цалинтай хамтатган урд нь тогтоодог байсан жишгээр, зохист харьцаанд байхаар шинэчлэн тогтоолгох хүссэн байна.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ