Малала Газын зурваст хандив өргөв

img

Хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн Энх тайвны шагналтан Малала Юсуфзай Газын зурваст 50 мянган ам.долларын тусламж үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хувиасаа гаргаж буй мөнгөн тусламжаа Палестиний Ерөнхий сайд Исмаил Ханы бие төлөөлөгч Хамир аль Анжидад өчигдөр хүлээлгэн өгчээ.

б

Малала “AFP” агентлагт ярихдаа “Энэ мөнгө хангалттай биш ч гэлээ нэг сургууль, цэцэрлэгийн нэг анги танхимыг тохижуулахад хангалттай хүрэлцэн гэдэгт итгэлтэй байна. Цус нэгтэй ард түмэндээ туслах таатай байлаа. Та бүхний төлөө өдөр бүр залбирах болно. Эцэст нь хэлэхэд олон улс Газын зурваст туслалцаа үзүүлж, сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй, сэтгэлийн шаналал эдэлж буй хүүхдүүдэд туслаач” гэж хэлжээ.

б

Өнгөрсөн долоодугаар сард Палестиний хэт даврагч “Хамас” бүлэглэлийн дайчид Израйлийн гурван хүүг хулгайлж, улмаар аминд нь хүрсэн юм. Энэхүү үйл явдлын дараа Израйль иргэдийнхээ амийг нэхэж Газын зурваст байрлаж буй “Хамас” бүлэглэлийн хуаран руу ойрын зайн пуужин харвасан билээ. Палестиний Засгийн газар Израйлийн дээрх үйдлийг буруутгаж, хариу гал нээсэн билээ. Дээрх хэргийн улмаас Газын зурвасаас 10 мянган иргэн орон гэрээ орхиж, бүх сургууль цэцэрлэг дүрвэгсдэд зориулсан хоргодох байр болон хувирсан юм.

б

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ