НМХГ-ын дэд дарга асан С.Даваасүрэнг цагаатгажээ

img

АТГ-аас өнгөрөгч оноос эхлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэл­сэн. Эрүүгийн хуулийн 264.2 буюу төрийн албан тушаалтан эрх мэд­лээ хэтрүүлсэн гэх С.Даваа­сүрэнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн I шүүх хэлэлцээд түүнийг цагаат­гажээ. Учир нь, бай­цааг­чийн гаргасан шийд­вэрийг ахлах байцаагч буюу НМХГ-ын дэд дарга хүчингүй болгох эрх хуулиар олгогд­сон байдаг аж.

б

Хэргийг сануулахад, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зургаан ажил­­­тандаа мэргэжил дээш­­лүүлэх, давтан сур­гал­тад хамруулах, нийгмийн асууд­лыг шийдвэрлэх зорилгоор нийтдээ 61 сая 500 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн. Тусламж авсан ажилтнуудын заримыг засаг солигдсоны дараа чөлөөлж, зарим нь гадагшаа сурахаар явсан байсныг нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч санхүүгийн шал­галтаар илрүүлж,төс­вийн 61 сая 500 мянган төг­рөгийг эргүүлэн төлүүлэх акт гаргасан байдаг ажээ. Дээрх актыг тухайн үед нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар ажиллаж байсан С.Даваасүрэн хүчингүй бол­гож, мөнгийг төлүүлэх шаард­лагагүй, тусламж авсан зур­гаан хүн төрийн албаны нөөцөд бүртгэлтэй, өөр газар шилжин ажиллах бо­ломж­той учраас төсвийн хө­рөнгийг үнэгүйдүүлсэн зүйл байх­гүй гэж үзжээ. Гэтэл  улсын байцаагч нар АТГ-т гомдол гаргаж С.Даваа­­сүрэнг шалгуулсан байдаг.

a

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
тусламж авсан ажилтнуудыг нь биш өгсөн дарга дээр нь төлбөр тогтоох байсан байна. юу вэ 61 сая төгрөг, сургалтын зардал, нэг удаагийн буцалтгүй тусламжинд батласан байх учиргүй. төрийн албан хаагчийн нэг хүнд ноогдох өрхийн орлого амжиргааны баталгаажих түвшингөөс доош орсон тохиолдолд засаг захиргааны байгууллагын тодорхойлолт зэргийг үндэслэн жилдээ 1 удаа сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгох зг тогтоол байдаг юм. энэ тэтгэмжийг олгохдоо батлагдсан төсөвтөө багтааж өгөх ёстой. тэтгэмжийг хууль, тогтоомж зөрчиж олгосон бол улсад учруулсан хохирлоо шийдвэр гаргасан албан тушаалтан төлөх заалттай байдаг билээ. одоо наад актаа зх шүүхэд өг. атгазрыхаан асуудлыг төгс судлаж, шийдвэрээ гаргаж бай. та нарын шийдвэр буруу гарвал муу хүмүүс улам өөгших байх шүү.
2014-10-31