Э.Бат-Үүл: Н.Батбаяр Чингис бондыг хувийн хөрөнгө шиг зарсан
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Боловсролын, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай, хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай зэрэг таван хуулийн төсөл, хоёр УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргаж байсан юм. Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд тойрогтоо хэдий хэмжээний хөрөнгө оруулалт тусгасан талаар ажлын хэсгээс тодруулж байсан юм. Хуулийн төслүүдийг хэлэлцэх үед орон нутагт эрх мэдэл шилжүүлэх асуудал гишүүдийн дунд маргаан дэгдээсэн юм.
f
Өмнөх онуудад ажил нь хийгдээгүй орхигдсон арга хэмжээний хөрөнгө оруулалт 436 тэрбум, үүн дээр нийслэлийн 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт дутуу байгааг Сангийн яамныхан хэлж байв. Гүйцэтгэл нь дутуу орхигдсон объектуудаа үргэлжлүүлэх гэж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээ авсан компаниуд банкнаас зээл авнаас чанаргүй зээлийн хэмжээ гурав дахин өссөн байна. Хөрөнгө оруулалтаас өмнөх жилүүдэд хассан 171 объектуудыг энэ жил улсын төсөвтөө оруулж, гүйцээх ёстой гэсэн байр суурийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлж байлаа.
f
-Орон нутагт эрх мэдэл шилжүүлэхдээ санхүүжилтийг нь дутуу олгож, залилж болохгүй. Өнгөрсөн онд “00” үлдэгдэлтэй тусгагдсан объектуудыг гүйцээж барьж дуусгах ёстой. Урсгал зардлыг орон нутагт шилжүүлэхдээ 300 тэрбум төгрөгийг дутуу өгч байна. Энэ чинь төрийн залилан. Хөрөнгө оруулалтын объектийг тус бүрээр нь задална гэдэг заалттай.
d
Гэтэл УИХ-ын тогтоолоор хөрөнгө оруулалтыг батална гэж оруулж иржээ. Засгийн газар мөнгө байхгүй учир залилж байна гэж шууд хэлчих хэрэгтэй. Бид энэ тогтоолыг гаргаж болохгүй. Засгийн газар маш том залилан хийж байна шүү. Нийслэл мэдээлэлтэй байгаа учраас эсэргүүцээд байна. Орон нутгийнхан мэдээгүй учраас эсэргүүцэл ирээгүй байна. Ирэх жил улам хүнд болно шүү.
d
d
d
Монгол Улс төсөвтөө мөнгөгүй үе байсан. Харин дараа нь мөнгөтэй болсон. Энэ нь эрдэнэс баялгийн үнэ өссөнтэй холбоотой. 2005 онд хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум хүрэхгүй байсан бол 2014 онд 3,3 их наяд болтлоо өссөн. Энэ нь хөрөнгө оруулалт болон бондын мөнгө. Өнгөрсөн жил 400 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий объектуудыг дуусгах ёстой гэж үзэж байна. Тийм учраас хамгийн түрүүн дуусгаагүй барилгаа дуусгая гэж Засгийн газар үзсэн. Бид байгаа мөнгөө хангалттай тавьсан. Нэмэлт эх үүсвэр байхгүй.
d
dИнгэхдээ орон нутагт эрх мэдлийг нь өгч, дарааллаа тогтоох боломжийг нь олгохоор шийдсэн. Тиймээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх хэрэгтэй гэдэг байдлаар энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Эх үүсвэрийг УИХ шийднэ. Баригдаагүй объектуудын санхүүжилтийн талаарх мэдээллийг гишүүдэд тарааж өгнө. Тогтвортой байдлын санд байгаа мөнгийг зарцуулах нь хуулийн заалттай. Гишүүдийн гуравны хоёрын саналаар дэмжигдэх заалттай. Бүгдээрээ нээлттэй хэлэлцэж шийдье гэж байсан юм.
d
g
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
Би өмнө нь УИХ-ын гишүүн байж төсөв батлалцаж байсан. Энэ бол төсөвт маш том зарчмын өөрчлөлтийг хууль батлаагүй байхад оруулж ирлээ шүү. Урьд нь ийм жишээ байгаагүй. Нийтийн тээврийн зардлыг хууль өөрчлөөгүй байхад суурь зардалд хянаад оруулаад ирсэн. Төсвийн суурь зардлыг хууль өөрчлөгдөөгүй байхад хотын зардыг 500 гаруй тэрбум төгрөгөөр оруулж иржээ. Маш ноцтой нягтлан бүртгэлийн аргыг хэрэглэсэн. Манай суурь зардлыг хууль өөрчлөгдөөгүй залилан хэрэглэсэн. Улс төрийн ноцтой байдлыг одоо хэлье. Хууль зөрчсөн төсвийг ИТХ-д өргөн барьж болохгүй. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид төсвөө баталж чадахгүй. Яагаад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр хоёр хууль зөрчөөд, буруу мэдээлэл өгөөд, залилан хийгээд байна вэ? Н.Батбаяр сайд Чингис бондын мөнгийг хувийн хөрөнгө шиг зарсан. Ч.Хүрэлбаатар гишүүний хэлж байгаа үнэн, нийгмийг аюултай зүйл рүү явуулж байна. Чингис бондын хувийн үзэмжээрээ зарсан. Хууль зөрчсөн учраас нийслэл төсвөө баталж чадахгүй. Бид асуудлыг шүүхэд тавихаас өөр аргагүй. Шүүхээр хагалуулах хэрэгтэй.
d
Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараагаар хуулийн төслүүдтэй холбоотой гарсан саналаар санал хураалт явуулсан юм.
s
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ