
Чуулганы хуралдааны эхэнд Улсын их хурлын 28 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэх ёстой байсан. Гэвч дээрх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан.
б
Ингэснээр өнөөдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хжжлийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн байдлын тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлт. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 асуудал хэлэлцэх юм.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ