Ой хээрийн түймрийг унтраажээ

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт баг, Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг Намшир гэдэг газрын зааг нутаг “Намширын-Ам” хэмээх газарт энэ сарын 29-ний өдөр ой хээрийн түймэр гарчээ. Ой хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид унтраасан байна.
ө
Албан хаагчдад Өндөрхангай, Цагаанхайрхан сумын 61 иргэн тусалж, таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг бүрэн унтраасан гэж ОБЕН-аас мэдээллээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ