Ч.Гансүх нарын шүүх хурал завсарлалаа
Татварын байгууллагын экс удирдлагуудын хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхэд хэлэлцэж, шүүх хурал завсарлаж, шүүгчид зөвлөлдөж байна. Тэднийг албан тушаалаа урвуулан, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутган анхан болон давж заалдах шатны шүүхээс 3-8 жилийн хорих ял оноогоод байгаа.
ө
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат тэргүүтэй 13 хүнд холбогдох хэргийг хэлэлцэж буй. Шүүх хуралд 20 орчим өмгөөлөгч оролцож байгаа юм.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ