Гацаанаас гарах хүсэл улс төрчдөд байна уу

img

УИХ-ын 2012 оны намрын чуулганаар буюу 2012 оны аравдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт таван тэрбум ам.долларын бонд арилжаалахыг зөвшөөрч хуульчилсан. Ингээд Засгийн газар эхний ээлжинд “Чингис” хэмээн нэрийдсэн 1.5 тэрбум ам.долларын бондыг арилжаалж, дэд бүтэц, барилга, хөдөө аж ахуй зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Мөн гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтийг сааруулахын тулд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр аж ахуйн нэгжүүдэд олгож ирсэн юм.  Үлдсэн 3,5 тэрбум ам.долларын бондыг дэлхийн хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, хүлээгдэж буй олон арван ажил, төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийн, эдийн засгийн хямралыг даван туулах бодит шаардлага байгаа ч эдийн засаг хямарсан, өмнөх өрөө яаж дарах вэ гэж гашиглаж байхад нэмж өр тавих нь Монгол Улсын эдийн засгийг элгээр нь мөлхүүлнэ. Өмнөх зээлээр хийсэн ажлууд зам, барилга гэх мэтийн бүтээн байгуулалтын ажил нь үр шимээ өгтөл маш их цаг хугацаа зарцуулна хэмээн улс төрчдийн эсэргүүлээс болж өнөөдрийг хүртэл хийгдэхгүй л байгаа юм.

a

Өнгөрсөн хугацаанд “Чингис” бондын зарцуулалтын талаар, тэр ч бүү хэл улс орноо барьцаалан байж, ийм их өр тавих хэрэг байсан ч юм уу гэдэг асуудал маш их маргаан дагуулж ирсэн. Энэ маргааныг үүсгэгчид нь парламентын гишүүд голдуу байдаг. Уг нь бол тэд өөрсдөө л хэлэлцэж, бонд  арилжаалан, хөрөнгө босгох шийдвэр гаргасан. Тэдний зөвшөөрсөн хэмжээний гуравны нэг ч хүрэхгүй хувийг арилжаалсны дараа улс орноо урьд хожид байгаагүй их өрөнд унагалаа гэдэг гомдлын үгийг унагах болсон. Нэгэнт шийдвэр гаргасан бол тэрхүү шийдвэртээ эзэн болмоор. Үгүй бол анхнаасаа зөвшөөрөхгүй баймаар. Нэг иймэрхүү эргэн буцсан, орон гарсан хэдэн парламентчтай болчихоод байгаа юм, бид.

a

Өчигдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөслийн өөрчлөлтийг хэлэлцсэн боловч уг хуулийн төсөл нь олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан юм. Учир нь  МАН-ын бүлгийнхэн зохион байгуулалттайгаар эсрэг кноп дарсан. Тэдний энэ үйлдэл   шинэчлэлийн Засгийн газрын автортай бүхнийг эсэргүүцэхээр бүр мөсөн сэтгэл шулуудсан гэж харж болмоор. Өмнө хэлсэнчлэн Монгол Улсад хэрэгжүүлэх шаардлагатай маш олон ажил  хөрөнгө оруулалтгүйн улмаас гацчихаад байгааг сөрөг хүчнийхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч тэдний хувьд улс орны эдийн засгийн, улс төрийн гацааг арилгах сонирхол алга. Яаж ийж байгаад шинэчлэлийн Засгийн газрыг унагачихвал дараагийн ээлж хэмээн нэршээд буй “Их эвслийн Засгийн газар”-т шургалчихна гэсэн найдвараа гээлгүй зүтгэж байгаа бололтой.

a

П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
15 оны төсөвөө хугацаандаа батлаж чадахгүй бол хүссэн ч , хүсээгүй ч хурал нь тарж таарах бхдөө тэгээд сонгуулиа ирэх хавар хийх болно биз хавар хүртэл бүгдээрээ цалингүй тэтгэвэргүй 90 оны хөрсөн дээрээ буух бхдаа яана даа яана
2014-11-02
zochin:
sel uls torchidod baikhgui gedgiig bukh nam batalchikhlaa.ashig khonjoo khaisan neden khorongotnuudiin duraaraa durgidag gazar boljee ene ikh khuraliin tankhim.an iin bulgiin darga man aas bolj ikh khural gacaad baina gesen chin oorsdoo byaluugaa khuvaaj chadakhgui gedsendee kholoo khiilceed oorsdoo ikh khuralaa gacaaj zavsarlaga avch baikh yum unen yum gej alga boljee er n ene uls torchidiin amnaas garsan ugend itgekh arga algaa ardchilsan niigem gej iim luivariin khudalch,yamarch barimjaagui kharankhui,shudraga bus iim l baidliig kheleed baigaa yumuu daa...
2014-11-02
uhaalag turd naidaya:
ard tumen uhaalag turdee naidan anhaaraltai ajiglan suuna.
2014-11-02
arai l um:
hey tenegteed hereldeed suuj bhad chine dollariin hansh bur soliorloo naad zoljargalaa suudlaas ni zailuulaach ee ajlaa hiij chadahgui togrogiin chadavhi ulam unaad baina dollariin hadgalamtai ooroor helvel undesnii uzeltei bus heden mataruud l bayjaad baina. tugruguu demjij bga hun ulam bur l dooshoo orj baina.
2014-11-02
зочин:
та хэд минь одоо болио хэн нь юуч ярьсан итгэхээргүй боллоошдээ бодох цаг чинь ирсэн
2014-11-02
mng suld rushuu:
hi.minii mongolchuudaa.nam gedeg bol chingis xaant ix turiin ued bol tsereguud.baatar n namiin darga.yalsan namiin darga turiig barina gedeg ugtaa baatar xun turiig tuvxnuulne gesen ug.turiig baatar tuxnuuldeggui um. mergen tushmel tuxnuuldeg.tur barix, morin dereesee dain xiix 2 ix uur um shuu.altanxuyag bol yax argagui dainii ix baatar.zandaaxuugiin emxbold bol mergen tushmel mun.busee changal gexdee mongol xungui bolchixhuin tuld neg ornoos bu*as zeelee av.mng suld urshuu
2014-11-01