Улаанбаатарт 1 хэм хүйтэн
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, Дорнод, Дарьгангын тал нутгаар явган шуурга шуурна. Нутгийн зүүн хагст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор 8-13 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
ө
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ