АН-ын генсек мэдээлэл хийлээ

img

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь АН-ын Удирдах ажилтнуудын зөвлөгөөний талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

б

Тэрбээр “2005 оны улс төрийн намуудын тухай хуулийн дагуу Ардчилсан нам бүх аймаг, дүүрэг, сумдад намын нэгжээ байгуулан ажиллаж байгаа. Өнөөдрийн Удирдах ажилтны зөвлөгөөнд 21 аймгийн 331 сум, 9 дүүргийн АН-ын дарга төлөөллүүд, УИХ болон Засгийн газрын гишүүд оролцон хуралдаж байна. Энэ удаагийн Удирдах ажилтны зөвлөгөөн бол төлөвлөгөөт ажил. Өнгөрсөн хавар, зун, намрын турш 84 суманд ажиллаж, сумын чуулган хийсэн. Энэхүү чуулгануудад 10 гаруй гишүүд оролцож, төлөвлөгөөт сургалтуудад хамрагдаж, хэлэцүүлэг өрнүүлсэн. Сумдын чуулганаар бүх нэгжийн удирдлагууд нүүр нүүр харж уулзацгаая, асуудлаа ярилцъя, туршлагаа хуваалцъя гэдэг санал ихээр гарсан. Тиймээс сумдын чуулганы хаалт болгож, энэ удаагийн Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна” гэж ярилаа.

б

Мөн зөвлөгөөнд намын анхан болон дунд шатны удирдлагууд идэвхитэй оролцож байна. Харин намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн ирц төдийлэн хангалтгүй байгаад оролцож буй төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүдийг оролцуулах шаардлагыг ихээр тавьж байна” хэмээн мэдэгдэв.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ee chaa*:
ta nart itgej songoson ene olon tvmnii itgeliig shoroond bulsan shunaltnuud aa odoo daxij urgatal ni uslaxad xer ix xugatcaa oroxiig ta nar medej bna uu
2014-11-02
zochin:
5 jiliin umnu mahn-iin gishuun geed daldagnaad yavj bsan spirtnii chenj amgalanbaatar suuj bna uu daa iim l humuuseer duursen nam mongoliig samarcg bna daa
2014-11-02
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa.nam gedeg bol chingis xaant ix turiin ued bol tsereguud.baatar n namiin darga.yalsan namiin darga turiig barina gedeg ugtaa baatar xun turiig tuvxnuulne gesen ug.turiig baatar tuxnuuldeggui um. mergen tushmel tuxnuuldeg.tur barix, morin dereesee dain xiix 2 ix uur um shuu.altanxuyag bol yax argagui dainii ix baatar.zandaaxuugiin emxbold bol mergen tushmel mun.busee changal gexdee mongol xungui bolchixhuin tuld neg ornoos bu*as zeelee av.mng suld urshuu
2014-11-01