Кимийг шүүхэд дуудав

img

Реалити шоуны од Ким Кардашианг оюутны бүтээл хулгайлсан хэргээр шүүхэд дуудсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ким өнгөрсөн жил эгч, дүүгийнхээ хамтаар хүүхдийн хувцасны “R” хэмээх брэндийг гаргаж байсан юм. Тус брэндийн зарим хувцас болон лого нь Австралийн загвар зохион бүтээгч Ами Логений “Hi baby” гэх брэндээс санаа авсан гэсэн байна.

1

Загвар зохион бүтээгч Ами энэ тухай “Ким Кардашиан 1990 оноос хойш зохион бүтээсэн загваруудаас минь хулгай хийж, шинэ загвартаа ашигласан. “R” брэндийн ихэнх хувцас “Hi baby” брэндээс хулгайлсан. Би гомдолтой байна. Шүүх үнэнийг олж өгнө гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн сард гаргасан “R” брэндийн шинэ загварууд нь манай брэндтэй төстэй байсан” гэж хэлжээ.

Харин Ким “Hi baby” гэх брэндээс хулгай хийж байгаагүй гэдгээ мэдэгдэж, твиттертээ “Шүүх үнэнийг олох байлгүй. Айх зүйл алга” хэмээн жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ