Үс засуулбал эрхтэн хурц болно
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 3. Даваа гариг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 11. Сумъяа гариг. Шувуун хушуут одтой, 8 цагаан мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
ө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ