Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд

14:00 цагт  ЕБС, МСҮТ, их, дээд сургууль, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, оюутан залуус "Монгол улсын хөгжилд залуучуудын оролцоо" сэдвээр хэлэлцэнэ. БШУЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулж буй.

б

ШУА-ын байранд

11:00 цагт ШУА санаачлан Архангай, Завхан, Баянхонгор,Говь-Алтай аймгуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхээр олон арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. Аймаг, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, жишиг сум болгох ажлын хүрээнд хийгдэж буй ажлын явц, үр дүн, цаашид ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх талаар ярилцаж хэлэлцэнэ. Тус ээлжит уулзалтад ЗАВХАН, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР, ГОВЬ АЛТАЙаймгийн төлөөлөл хүрэлцэн ирэх бөгөөд энэ үеэр ШУА-ийн зүгээс идэвхтэй хамтран ажиллаж буй аймгуудад 4 сая төгрөгийн ном, бүтээлийг бэлэглэх үйл ажиллагаа болох юм. Утас: 99045949

б

 ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд

11:00 цагт  ДЭМБ-аас эбола вирусын оношлуурыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Мөн эбола вируст халдварын бэлэн байдлын талаар мэдээллийг өгнө. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж, сурвалжлахыг урьж байна. Холбогдох утас: 328773

б

 Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

б

Авто тээврийн газарт

11:00 цагт  хуралтай. Замын цагдаагийн газраас тарааж байгаа торгуулийн хуудсыг иргэд төлөхгүй байгаа талаар Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Авто тээврийн үндэсний төв хамтран хэвлэлийн бага хурал зарлажээ. 8808-0240

б

Үйлдвэртэй танилцах

 11:00 цагт ҮХАА-н яамнаас "Яснаас тос гаргаж авдаг" үйлдвэртэй танилцана. Хамт явж сурвалжлага бэлтгэх сэтгүүлч, зураглаач нар холбогдоорой. Б.Янжмаа 8837 3744

б

Улаанбаатар чуулгад

10:00-15:00 цагт Улаанбаатар хотын аварга шалгаруулах Аэробик гимнастикийн тэмцээн зохион байгуулагдана. Нээлтийн ажиллагаа 12:00 цагт эхэлнэ.

б

БОНХЯ-ны ХААН танхимд

11:30 цагт Монгол Улсын иргэн Халзангийн Пүрэвдагва Антарктид тив дэх Болгарын олон улсын судалгааны төвд “Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр” судалгаа хийхээр 2014 оны 11-р сарын 13-нд явна. Х.Пүрэвдагвыг БОНХ-ийн Сайд С.Оюун хүлээн авч уулзана.

б

МҮОНТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд

11:00 цагт Замын –Үүдийн “Борхойн тал – тээвэрчдийн холбоо” ТББ –аас 11-р сарын 6-наас хил хоорондын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаагүй зогсоох шийдвэр гаргасныг мэдээлнэ. Уг арга хэмжээний зорилго нь:

12:00 цагт Увс аймгийн Тэс сумын Оюутны зөвлөлөөс Хөгжмийн зохиолч Б.Магсаржавд туслах хандивын аянг өрнүүлж буй талаараа хэвлэлийн бага хурал зарлаж байна.

б

MН мэдээллийн төвд

11.00 цагт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэшсэн нягтлан бодогчийн институт, Татварын мэргэшсэн зөвл өхийн нийгэмлэгээс “Шинэ үеийн нягтлан бодогчид 2014” онлайн тэмцээний нээлтэд зориулж мэдээлэл хийнэ.

б

Б.Бэхи

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ