ТОП-20 индекс өсчээ

img

Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр 37 ХК-ийн 3.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 737.9 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 25 ХК-ийн 725.8 мянган ширхэг хувьцааг 3.8 тэрбум төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 12 ХК-ийн 12.1 мянган ширхэг хувьцааг 17.8 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 301 хэлцэл хийгдсэн байна. Нийт 37 үнэт цаас арилжигдсанаас 16 үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20012.66 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 161.44 нэгжээр буюу 0.81 хувиар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 978.1 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МХБ дээр ганцхан хувьцаа ямарч эрсдэлгүй. Баянгол ЗБ-н хувьцааны Эзэмшигчдийн өмчөөр нь баталгаажсан нэгж хувьцааны дансны үнэ нь 2011 оны эхэнд 44,344 төг байсан. 2011 оны ашиг нэмэгдээд дансны үнэ нь дор хаяж 50,000 төг болно. Гэтэл зарим этгээд хувьцааг хямд үнээр цуглуулахын тулд зохиомлоор 32,275 төг болтол нь буулгаад байна. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих хэрэгтэй. Учир нь жирийн иргэд унахаар нь яаран зардаг, өсөхөөр нь яаран худалдаж авдаг байдлаасаа болж хохирч байна.
2011-12-23