Соргог бөхөн агнасан бол 3-5 жил хорино

img

Б, Г, Ц нар нэн ховор зүйлийн амьтан болох 81 толгой соргог бөхөнгийн 162 ширхэг эврийг ОХУ-аас хууль бусаар хилээр оруулж ирэн, худалдан борлуулах зорилгоор БГД-ийн нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын “ Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлжээ. Тэдэнд МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2, 175.1-д зааснаар нэн ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, тээвэрлэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, БГД-ийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Сэжигтэн Г, Б, Ц нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа юм. Уг гэмт хэргийн улмаас Байгаль экологид нийт 162.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзжээ.

ө

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
оху-аас хууль бусаар хилээр оруулж ирэн - байгаль экологид нийт 162.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзжээ. orosod uchirsan xoxirol yum uu mongold uchirsan xoxirol yum uu ??? oros-t uchirsan yum bo manaid yamar xamaa baina aa ????
2014-11-03
зочин:
юун ч хорихдоо дуртай юм бэ дээ? хохирлыг нь хулгайн анчнаас шууд гаргуул л даа. ямар чадахгүй юм биш. заазуурдаад л болоо ш дээ.
2014-11-03
сараа:
оросоос оруулж ирсэн гэдэг худлаа, монголоос л цуглуулсан байгаа. амьтдын алуурчдыг сайн шийтгэ.
2014-11-03
sichuan:
orood yunii buhun baihav dee mongold l hulgaigaar olson
2014-11-03