Монголын сагсчид Хятадын багтай тоглоно

img

Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн V тэмцээн Тайваны Тайпей хотод өнөөдөр эхэлнэ. Уг тэмцээний анхны тоглолт Монгол-Хятадын багийн хооронд болох бөгөөд хоёр багийн тоглолт 14.00 цагт эхэлнэ.

а

Энэхүү тэмцээнд манай улсаас Монгол Улсын гавьяат багш Д.Гоошоохүү ахлагчтай баг тамирчид оролцож буй. Багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Отгондарь, дасгалжуулагчаар Г.Өсөхбаяр, ОУСБХолбооны шүүгчээр Б.Ганзориг нар явжээ. Харин О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат, Б.Тамжид, Б.Билэгт, А.Бямбадорж нарын 12 тамирчин багийг бүрдүүлж байгаа юм. Өмнөх Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцсон багийн бүрэлдэхүүний 7-8 тоглогч нь Үндэсний шигшээ багийн тамирчид байсан бол энэ удаагийн Азийн аваргад 1990 оноос хойш төрсөн, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаггүй дан залуучуудаас бүрдсэн аж. Мөн энэ удаагийн тэмцээнд Монгол улс анх удаагаа өөрийн шүүгчтэй оролцож байгаа ба Азийн оюутны аваргын тоглолтуудыг Олон улсын шүүгч Б.Ганзориг шүүн явуулах юм байна.

а

Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын найман хүртэл үргэлжлэх юм.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ