Халловений баяр хэрэгтэй юу
Худалдаачид анх дэлгэрүүлсэн болов уу гэж хардмаар тэмдэглэлт баярууд Монголд олон бий. Амархан л даа. Бурхан багшийг хүндэтгэн зул хөөргөх ёслол гэдгийг иргэн Дорж гэхээсээ илүү Хятадаас цаасан дэн оруулж ирсэн наймаачин санаачлан зохион байгуулах нь ойлгомжтой шүү дээ. Яг ийм шалтгаантай байж тун магадгүй Халловений баяр гэгчийг монголчууд өнгөрсөн сарын сүүлчийн өдөр тэмдэглэж өнгөрүүллээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс эхлээд арван жилийн сургуулиуд энэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэцгээв. Аав, ээжүүд хэн нэгний Эрээнээс авчирсан аймшгийн баг, хувцас зэргийг худалдаж авахаар эрэл сурал болж гүйцгээлээ. Баг өмссөн хүүхдүүд айл, айлын хаалга цохиж амттан гуйв.
f
Олон ч айлын эхнэр одоогийн “хүмүүжилгүй” хүүхдүүдийн хэл амны бай боллоо. Халловений баяраар хүүхдүүд амттан гуйдаг, тиймээс урьдчилаад авч бэлдэх ёстойг мэдээгүй гэж тэр шүү дээ. Гэгээрсэн хүн хэнийг ч буруутгадаггүй бол бусдын дараа мэдэх юмыг өмнө нь олоод мэдчихсэнээ их юманд бодсон хүмүүс бас байна аа. Ахлах ангийнхан, зарим том хүмүүс хүртэл “Халловений баярыг мэдэхгүй ёстой нээрээ...” гэсэн шүү юм ярьсан шиг явцгааж байна.
f
Угтаа бол монголчууд маань ашиг хонжоо харсан хүмүүсийн ятгалгад автаж ийм баяр тэмдэглэн хөл хөөрцөг болох шаардлага огт байхгүй. Яагаад гэвэл, Халловений баяр нь Англи, Ирланд, Шотландад анх үүссэн шашны утга агуулгатай, Христийн шашинтнууд тэмдэглэх учиртай баяр юм байна. Халловен гэдэг нь All-Hallows-Even буюу Бүх гэгээнтнүүдийн шөнө гэсэн утга илэрхийлдэг аж. Аравдугаар сарын 31 буюу Бүх гэгээнтнүүдийн өдрийн өмнөх шөнө тэмдэглэдэг байна. Тиймээс бүх гэгээнтнүүдийг байтугай, ганц нэг гэгээнтнүүдийг ч таньж мэдэхгүй нөхдүүд “Халловен, халловен...” гэж хөл алдаад гүйгээд байх шаардлага огт байхгүй юм. Одоо ч гэсэн энэ баярыг англи хэлтэй орнуудад л өргөн тэмдэглэдэг бөгөөд ЗХУ тарж бутарснаас хойш ТУХН-ы орнуудад нэлээд орж ирсэн аж. Магадгүй, христийн шашныхан шашны урсгалаа баяраар дамжуулж сурталчилдаг байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
f Баяр гэдэг утга учир, ач холбогдолтой байдаг. Зарим хүмүүс “сунжирсан, зардал ихтэй” гэж муу хэлдэг Цагаан сарын баяр жишээлбэл, ураг саднуудыг учран золгуулдаг. Хуран цуглаад ураг, удмын хүмүүс, хүүхэд балчраа хүртэл нэрээр нь дуудан, хаана юу хийж байгаа гэх зэрэг мэдээллийг ярилцдаг. Энэ нь алсуураа “цус ойртохоос сэргийлэх” маш гүнзгий ач холбогдолтой зүйл байдаг юм. Улсын наадам гэхэд тусгаар тогтносон улс гэдгийг хүүхэд балчраас эхлээд хүн бүрийн толгойд суулгаж, бахархлыг төрүүлж байдаг. Наадам гэж тэмдэглэдэггүй байсан бол бид тусгаар тогтнолын үнэ цэнийг тэр бүр ойлгож ухаараа ч бил үү. Тиймээс баяр бол маш чухал зүйл.
ө
Яагаад гэвэл баяр гэдэг өөрөө соёл, баярыг тэмдэглэхийн тулд ухаж ойлгох ёстой. Тэгвэл Халловеений баяр яаж ч хөөгөөд христийн шашинтай очиж холбогдоно. Монголд энэхүү баярыг аль болох бага насны хүүхдүүд, тэр тусмаа цэцэрлэгүүдэд тэмдэглүүлээд байгаагийн учир нь христийн шашинтнуудын “эгнээгээ өргөжүүлэх” алсыг харсан төлөвлөгөө байж ч мэдэх юм. Христийн шашныг сайтар харвал эд баялаг хурааж, бусдыг захирах эрх мэдэлд хүрэх пирамидтай төстэй. Үнэнч сүжигтнүүд орлогынхоо 10 хувийг заавал сүмд өгнө, сүм хийд нь дээд шатны сүм хийддээ мөн л татвар өгнө. Санхүүгийн пирамидтай андуурмаар. Христийн иллюминатуудыг бодоод үзсэн ч тэр /хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг иллюминатуудын нэг гэж тооцогддог нэг долларын дэвсгэр дээр пирамид, орой дээр нь нүд, “Бид бурханд итгэдэг” гэдэг бичиг бий/.
ө
Тиймээс Христийн шашинд Монголчууд орох л юм бол бүх баялгийн 10 хувь нь Христийн сүм хийд рүү татвараар явна гэж хар ухаанаар ойлгож болно. Мөн Хиристэд итгэсэн хүмүүс “Бурхан надад бүхнийг өгнө” гээд биеэ хөсөр хаях тохиолдол ч байдаг юм билээ. Энэ утгаараа монголчуудад энэ шашин зохихгүй. Халловений баярын цаана хэн байна вэ. Аймшгийн баг зарах гэсэн худалдаачид уу, эсвэл шашин уу.
а
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ