Прокурорууд цалингаа нэмүүлэхийг хүсэв
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шийдвэр гаргаж, шүүгчдийн цалинг нэмсэн. Ингэснээр анхан шатны шүүгчийн цалинг 2.7 сая, давж заалдах шатных 2.9 сая, дээд шүүхийн шүүгч 3.2 сая төгрөгийн цалин авч байгаа юм. Харин үүнийг УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн Ц.Нямдорж нар шүүгчдийн цалинг тогтоосон УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр байхад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дураараа аашилдаг хүний тогтоолыг дагаж цалингаа нэмэх эрх та нарт байхгүй хэмээн хатуухан шүүмжилсэн юм.
ө
Тэгвэл шүүгчдийн жишгээр прокурорууд цалингаа нэмүүлэхийг хүсчээ. Прокурорууд ажлын ачаалал, үйл ажиллагааны онцлогыг харгалзан прокурорын цалинг шүүгчийн цалинтай хамтатган урд нь тогтоодог байсан жишгээр, зохист харьцаанд байхаар шинэчлэн тогтоолгох хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболд болон нам эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ