Т.Хасбаатар: АН-д “ул шагайсан” гишүүд байна
АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тус холбооноос мэдэгдэл гаргажээ.
df
Уг мэдэгдэлд, “АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж олон арван жил бугшсан МАН-ын санхүү эдийн засаг, улс төрийн хариуцлагагүй үйлдлүүдийг таслан зогсоох боломжийг алдахгүйн тулд АН-ын мянга мянган гишүүд дэмжигчдэд хандан дараах уриалга, шаардлага, мэдэгдлийг сонордуулж байна. Монгол Улсын Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад уриалж байна. Монгол Улсын Ерөнхий Сайдыг огцруулахыг дэмжиж буй АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийг АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг АН-ын дарга Н.Алтанхуягаас шаардаж байна. Улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд АН-ын даргын толгойлж буй Засгийн газрыг унагахын төлөө ажилласан АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийн тойрогт очиж Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн өмнөөс хариуцлага тооцож ажиллахаа илэрхийлье. Сонгуулиас сонгуульд итгэл үнэмшил өвөрлөж саналаа АН-д өгсөн мянга мянган сонгогчдод талархснаа илэрхийлж Та бүхний сонголтыг хувийн эрх ашигтайгаа хутгаж байгаа АН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийн өмнөөс уучлалт гуйж тэдэнд хариуцлага тооцохоо мэдэгдье” гэсэн юм. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
бө
-Ямар гишүүдийг ирэх оны сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байхаар мэдэгдэж байна вэ?
бө
-Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “түгжилдэх” гэдэг үг явж байна. Энэ бол “түгжилдэх” биш. Аливаа асуудалд бодитой шүүмжлэл байж болно. Гэхдээ би АН-д байгаа шүүмжлэлийг хүний ул шагайсан “уламжлал” байна гэж хатуухан хэлье. Намаа солихдоо ичээгүй хүн Засгийг солихдоо ичих зүйл байхгүй. 1990 оноос хойш ардчилалын төлөө, Монголд олон жил бугшсан үзэл суртал, дарангуйллын эсрэг, ард түмний эрх ашгийн төлөө тэмцэж ирсэн АН-ыг бусниулах гэж байна. Ер нь ёс зүйтэй байх ёстой. УИХ-д байгаа манай зарим гишүүд хариуцлагагүй үйлдэл хийж байна. Хэтэрхий явцуу, хувийн эрх ашгаа хамгаалж байгаа үйлдэл гаргаж байна. Энэ үйлдлийг зогсоохгүй бол гишүүдийн сонгогдсон тойрог дээр нь очиж, гишүүдийн талаар мэдээлж, хойшид УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх арга хэмжээ авна.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ