
МХЕГ-ын дэд дарга Д.Гүньбазараар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Лео нин мужийн Дайлань хотын Хилээр орох, гарахыг шалган байцаах хорио цээрийн газарт айлчилжээ.
Тус газрын барилга болон лабораторийн үйл ажиллагаатай танилцаж цаашид лаборатори хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор уулзаж ярилцсан байна.
Уулзалт ярилцлагад Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Нэгдсэн төв лабораторийн дарга Б.Амар, Хэвлэл мэдээллийн ажилтан А.Ундрахбаяр, НМХГ-ын улсын байцаагч Ж.Нэргүй нар оролцсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ