Эбола вирусын оношлууртай боллоо
ДЭМБ-аас манай улсад эбола вирусын оношлуур хүлээлгэн өгснийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал гардан авлаа. Дэлхийн жишигт нийцсэн PCR хэмээх технилогийн 100 аппаратыг Монголын лабораториудад суурилуулснаар эбола вирусын оношлогоо, шинжилгээг хийх бүрэн боломж бүрдэх аж. Тус оношлуур нь дотроо 100 ширхэг тесттэй. Герман улсад үйлдвэрлэсэн 1500 еврогийн үнэтэй оношлуур 97-100 хувийн магадлалтайгаар оношлох чадвартай бөгөөд онош тогтоох, ашиглах иж бүрэн технологитой лаборатори ХӨСҮТ-д байгаа аж. Энэ оношлуур нь хүний цусыг шинжилж, 24-72 цагийн дотор эбола вирус байгаа эсэхийг тогтоодог юм байна.
а
Үүнээс гадна манай улсын Засгийн газраас Баруун Африкт тархсан эбола вирусын халдвараас сэргийлэх үүднээс 400 гаруй сая төгрөгийн санхүүжилт гаргасан. Энэ хөрөнгөөр нэн шаардлагатай хувцас, хамгаалах хэрэгсэл, оношлуур, эм хэрэгсэл, ариутгалын бодис гэх мэт техник хэрэгслийг авах юм байна. Мөн болзошгүй байдалд бэлэн байх үүднээс ХӨСҮТ-д 50 орыг бэлтгээд байгаа юм.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ