
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар санал асуулга явуулжээ. Тэрбээр өөрийн тойрог болох Дархан-Уул аймагт санал асуулга явуулж, бичгээр 1500, утсаар 650, интернэтээр 408 хүнээс санал авснаа өнөөдөр таницуулав. Санал асуулгын дүнгээр тус тойргийн 1267 иргэн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах саналтай байгаа бол 1291 нь огцруулахгүй гэж хариулсан байна. Дарханчуудын саналын дүнг С.Ганбаатар гишүүн “Өнөөгийн засаг төр иргэдээ талцуулж байгаа нь буруу” хэмээн дүгнэв.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ