Торгуул төлөөгүй автомашин “хөдлөхгүй”
Автотээврийн үндэсний төв, нийслэлийн Замны цагдаагийн газар, нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байгууллагууд техникийн хяналтын үзлэг явуулах журмыг хэрэгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн осол зөрчил болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Хамтран ажиллаж эхэлснээр үйл ажиллагаа үр дүнтэй явагдаж буйг онцолж байв.
ө
Хуулийн дагуу автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй ба журамд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй бол техникийн хяналтын үзлэгт оруулахгүй байх арга хэмжээг авч ажиллаж буй юм байна. Авто тээврийн үндэсний төвд өдөрт дунджаар 500 орчим жолооч торгуулиа төлж байгаа бөгөөд зургаан сая орчим төгрөгийн торгууль барагдуулж байна. Бид жолооч нарт цаг тухайдаа техникийн хяналтын үзлэгт тээврийн хэрэгслээ оруулахыг болон торгуулиа 14 хоногийн хугацаанд нь төлж байхыг мэдээлж байна гэж АТҮТ-ийн захирал Т.Болдбаатар ярьсан.
Харин өдөрт 600-700 тээврийн хэрэгсэлд торгуулын мэдэгдэх хуудас илгээхэд дунджаар 170 орчим нь техникийн оношлогоо, үзлэгт ороогүй байдаг гэнэ.
ө
Мөн автомашин худалдахдаа, худалдан авагчийн нэр дээр албан ёсоор шижлүүлээгүйн улмаас урвьд эзэмшиж байсан иргэний нэр дээр торгуулын хуудас болон мөн нэрээр торгуулын хуудас ирэх зэрэг тохиолдол гарч буй тул эзэмшигчээс худалдан авч буй тээврийн хэрэгслээ торгуулын мэдэгдэх хуудас авсан эсэхийг шалгах хэрэгтэйг анхааруулж байв. Удаа дараа торгуулын мэдэгдэх хуудас хүлээн авсан ч төлөөгүй, техникийн үзлэг оношлогоонд ороогүй асуудлыг цэгцлэхээр хяналт, шалгалтыг ажлыг эрчимжүүлж буй аж.
б
Ц.Ариунболд: Зөрчил илрүүлэлт, торгуулын дүн өссөн
ө
Энэ үеэр нийслэлийн Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга хурандаа Ц.Ариунболдоос дараах зүйлийг тодруулав.
б
-Торгуулиа төлөх ёстой хугацаанд нь төлөхгүй байгаа жолооч нарт ямар арга хэмжээ авч байна вэ.
-Бэлэн бус торгуулыг Засгийн газрын 388 тоот тогтоолоор зохицуулж, хэрэгжүүлж байгаа. Уг тогтоолын 4.2-т торгуул хүлээсэн этгээд 14 хоног тутам төлөөгүй тохиолдолд давтан торгох гэсэн байгаа. Замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн этгээдүүдийг 1000-10000 төгрөгөөр торгож байгаа. Торгуулиа төлөөгүй бол 20000 төгрөгийн торгуултай. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5-т жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна гэж заасан байдаг.
б
-Торгуулиа төлөхгүй байгаа жолоочийн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэг, оношлогоонд оруулахгүй гэж ярилаа.
-Үзлэгт ороогүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй. Худалдан авсан хүнийхээ нэр дээр шилжүүлэхгүй бол үзлэгт орохгүй. Жилд хоёроос доошгүй удаа автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явагддаг. Ерөөсөө техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэсэгсэл замын хөдөлгөөнд огт оролцохгүй. Хуулийн дагуу.
б
-Өнгөрөч нэгдүгээр сарын 1-ээс бэлэн бусаар торгууль тогтоож, мэдэгдэх хуудас тарааж эхэлсэн. Үүнээс хойш хэдэн зөрчил илэрсэн бэ. Торгуулийн болон эргэн төлөлтийн хэмжээ өссөн байх.
-Энэ хугацаанд 580 мянга гаруй зөрчилд, 5 тэрбум 800 сая төгрөгийн торгуул ногдуулсан байна. Үүнээс өнөөдрийн байдлаар торгуулын эргэн төлөлт 60 хувьтай буюу 3.4 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байна. Өнгөрөгч жилүүдэд бид торгуулын арга хэмжээг хүний хүчээр авдаг байсан. Харин техник технологийг ашиглаж эхэлснээр зөрчил илрүүлэлт, торгуулын дүн аль аль нь 2-3 дахин өссөн.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ