Ардчилсан засгаар оролдвол ард түмэн л ёолж үлдэнэ

img

Ардчилсан Засгийн газрыг ахиад л дэнжигнүүлээд эхлэв. Шинэчлэлийн хэмээх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах гэж сөрөг хүчний зүгээс идэвхийлэн зүтгэж унагаах гээд байгаа нь улс төрийн алхаагаа тушуулж орхисон МАН-ын хувьд том оноо болох юм. Энэ нь тэд нарын цагааныг хар хэмээн шууд итгүүлдэг, гөрддөг, хэт увайгүй технологийнх нь хэрэгжилт байдаг хойно гайхаад хэрэггүй.

1

Уг нь тэд үнэхээр эх орончид, иргэдийнхээ зовсон ясны янгинахыг 75 жил сонссоор ирсэн нь (тэд ийнхүү зөрүүдлэн баталцгаадаг) үнэн юм бол үндэсний эрх ашгаа өмнөө тавьж, нудрана түлхэнэ, нулина, солино гэхгүй л байсан байх. Засгийн газрыг л огцруулж орхивол бүх зүйл уялдаа холбоотой болж, улс орон хөгждөг бол яая гэх вэ. Өдөр бүр огцруулаад байж болно. Хамгийн эмгэнэлтэй нь сонгогчдын итгэл үнэмшил үнс мэт бүрзийж, гагцхүү ард түмэн л горыг нь амсдаг. Дээл малгайгаа солигчдын хувьд хохирох юмгүй. Харин гүрийж сонгосон сонгогчдын эрх ашиг элдэв нам, фракцуудын гялгар гутлын тоосонд ёолсоор үлддэг.

1

Эдүгээгийн Шинэчлэлийн Засгийн газарт улс оронд болохгүй бүх хатуу хөтүүг үүрүүлж байна. Нэг аж ахуйн нэгжийн дотоод үйл ажиллагаанаас болж бий болсон сөрөг үзэгдлийг шууд л аваачаад хүзүүнд нь пайз зүүн ялтан мэтээр дээр нь эрээчдэг боллоо. Нөхөр Самдан эрэг боолтоо дутуу чангалж техникээ эвдэн ажил зогсвол энэ Засгийн газрыг шууд хараадаг болов. Үүнийгээ соёлтойгоор улс төр хийх гэцгээнэ.

1

Дэлхийн эдийн засгийн хямрал болж, хямрал, хүндрэлтэй үед Засгийн газар л хамгийн их тогтвортой байх нь аминаас илүү чухал гэдгийг сонгогчид ойлгоод байхад “огцор” хэмээн гараа гозолзуулж, цагтаа давхар дээлийг урт гэгчийн бүсээр ороож явсан нөхдүүд лоозогнох юм. Эдийн засаг хүндрээд ирэнгүүт буруутанг хамгийн эхэнд тодруулах нь уламжлал болсон зүйл. Яг одоо энэ буруутан нь Шинэчлэлийн Засгийн газар байж таарлаа. Дараагийн сонгуульд гарах гэсэн л улайрал. АН дараа нь ямар засгаа бүрдүүлнэ, түүнийг унагаад байх нь л чухал. Гэхдээ 1996-2000 оны хэрэг явдал давтагдвал улс төрийн хамгийн том хожигч хэн байх вэ. Үүнийг АН-ын доторхи фракцууд мэдэж байгаа ч “Эрэл”, ИЗН, Иргэний хөдөлгөөний нам зэргээс орж ирсэн нөгөө дүлзэнгүүд болохоор ойлгохгүй, ямартай ч ардчилсан намыг засаг барьж эхлэнгүүт унагадаг, ямар ч үнээр хамаагүй онхолдуулдаг тэдний тоглолт ширүүсч эхлэх нь. Эцэстээ тэдний хувьд айхавтар хожоотой л гардаг. Ард түмний эрх ашиг болоод буй энэ үед АН-ын дарга Н.Алтанхуягийн фракциудын доторхи зөрчлийг аль болох зохицуулах оролдлого нь эдийн засгийн бодлогоо гартаа авахтай нь гал ус шиг харшлахгүй байх учиртай. Уг нь Н.Алтанхуяг шиг намын дарга байх үедээ сонгуульд удаа дараалан ялалт авчирсан лидер АН-д үнэндээ алга. Ерөнхийлөгчийн хоёр удаагийн, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд АН анх удаа ялалт байгуулсан нь энэ хүнтэй холбоотой.

1

Эдийн засгийн өөрчлөлт удаан хугацаанд явагддаг, үүний адил цар хүрээтэй стратеги, төлөвлөлт шаарддаг, үүндээ хүрэхэд улс төрийн амаргүй сорилтуудыг амсах болдог. Ер нь ийм хүн бол та өөрөө юм, асуудлыг гартаа ав болохгүйг нь засч залруул гээд Ерөнхийлөгч маань Ерөнхий сайдад шууд хэлчихсэн болохоор АН-ынханд өөр сонголт байх учиргүй. УИХ-ын гишүүд ч гэсэн нам, фракцынхаа зовлонгоо мартагнаж нийт ард түмнийхээ эрх ашгийг хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг мөрдчих л дөө. Энэ засгийг оролдвол эцэстээ ард түмэн л ёолж үлдэнэ шүү.

1

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

rtyhh:
toroo ariljdag namaar yu hiih ve,tumnees tasaran holdson ardchilal heniih ym be,ulsaa baritsaand orihson saidaar yahiin, udahgui ogtsoroh zasiig avaraad yu hiine ve
2014-11-03
зочин:
алтанхуяг сайн ажиллаж байгаа, ард иргэдэд ойр ингэж шулуун ажилладаг ерөнхий сайдыг мэдэхгүй юм байна, бусад нь нэг их эдийн засгийн онол ярьсан хөрсөндөө буухгүй л юм их хийдэг байсандаа, за даа сайн ажиллаж байгаагаа үзэж чаддаггүй энэ монгол зангаа бид хэзээ болих юм бэ, цаг хугацааны дараа энэ хүний хийсэн ажил үнэлэгдэх цаг ирнэ, уг нь энэ хүн монголын ард түмэнд хэрэгтэй л юмсан, оролдохоо болиоч....
2014-11-03
saidaa demjij bnaa:
ug ni mash ig yum hiigeed bga sh dee man-iin 20 jiliin hajuud . daldagnuuruud albaar harahgui l bga bolohoos. yaduu bga ch gesen ene zasgiin uyed nuder deer yums uurchlugduj saihan bolj bna.
2014-11-03
rezin:
zuursan guril garand naaldaad boldoggui
2014-11-03
хүмүүн:
давахгүй байгаа шалгуур нь ард түмэн, тэр өг өг гээд байгаа ман бишээ, ардаа ядууруулвал яв. үүнд нэг их итгэхгүй байгаа даа унанаа. үйл үр нь тийм.
2014-11-03
өвгөн :
баярлалаа. үүнийгээ сонгуулийн эхнээс хэлэх хэрэгтэй байсан юм, даанч чадахгүйдээ та нар. энэ удаа шулуухан хэллээ. бидч бас мэдэж авлаа. өгөр хулих аа.
2014-11-03
иргэн:
энэ ардчилсан засаг биш ээ. харин солиод ардчилсан засаг байгуулах хэрэгтэй байна
2014-11-03
иргэн:
энэ ардчилсан засаг биш ээ. харин солиод ардчилсан засаг байгуулах хэрэгтэй байна
2014-11-03
iim nohriin omnoos borgod shavhruu olj dolooh gee yu xaxa:
75 доллараар зарах гэрээг 3 аас 5 жилээр хийчээд байхад махан толгойт дур мэдээд гэрээг зогсоогоо биздээ. тэгчээд дараа нь 55 доллараар зархаар болтол үнэ буулгасан. энэ бол цэвэр алтанхуягын буруу нүүдэл, буруу өргө. тэр дэнзэнгийн тендер булилуулах, охиных нь компани дөрвөн тал хашааг 1.5 тэрбумаар шашах боломжийг гаргах гэж л гэрээг цуцлуулсан. өөрөө ч бас идэх уух боломж хайж л өлөв дөлөв хийж явсан биздээ. ан. өмнөх засгийн хийсэн болгоныг өөрийнхөө. алдсан болгоных хүний алдаа гэх нь монгол ёс жудагт нийцэхүү? унхиагүй алтанхуягт яадаж яасан урагшгүй олон албат байдгын тэд нь бүгд идэх уухын донтойнгууд хүргэн, охин, туслах, зөвлө гэээд бүгд өөрөө ч мэдэгдээгүй л болхоос хоосонгүй магнайд нь л явж байгаа. сэтгүүл зүйг худалдаж авна. намаа дотор нь талцуулна, эдийн засгийг нэг мөр сөхрүүлнэ, эцэс нь болж байсан гэрээг өөрчлөөд даруй 20доллараар бага үнээр нийлүүлэх нь хэнд ашигтай байв? монгол улсад л лав биш нь тодорхой, нөхрийн гэр бүлийнх нь бизнесс.д үү? бнхау.дтай холбоотой ажилдаг у? энэнийг харин тагнуулынхан шалгах хэрэгтэй бишүү. зориудаар монгол улсын стратегийн экспортын барааны үнийг унгах нь хэнд ашигтай байв?
2014-11-03
hn irgen:
buunii nohoi. hizaj baina
2014-11-03
санал:
за тэр хоосон хэруул яах вэ. тэтгэвэр, тэтгэмжээ хуулийн дагуу хугацаанд нь авч баймаар байна. 10 сарын тэтгэвэр , тэтгэмжийг зарим орон нутаг одоо болтол огоогуй байна.
2014-11-03
монголчууд:
болд,халиун гээд алтанхуягийн бөгсийг долоож,арын сүвнийх нь өмхий үнэрт мансуурсан амьгүй албатууд,манкурт боолууд ардчилалыг авсалагч,авилгалчдыг өөгшүүлж дэмжигч,ах дүү хамаатан саднаараа нийлж улсын мөнгийг хулгайлж идэгч алтанхуягийг огцорчихвол идэх хоолгүй болчих гээд байж ядаж *ээ савируулан айж хамгаалмар аядаж байх юм даа.
2014-11-03
turuu:
tiim shu yag ogtsorooch. ulam ihiig hiigeerei
2014-11-03
turuu:
tiim shu yag ogtsorooch. ulam ihiig hiigeerei
2014-11-03
turuu:
tiim shu yag ogtsorooch. ulam ihiig hiigeerei
2014-11-03
turuu:
tiim shu yag ogtsorooch. ulam ihiig hiigeerei
2014-11-03
turuu:
tiim shu yag ogtsorooch. ulam ihiig hiigeerei
2014-11-03
otgoo:
mash ih yum hiij bna shu dee. urag* zaluusaa
2014-11-03
cvbxczbvxcz:
archagui gedeg n man-nii xayasan yas
2014-11-03
зочин:
мөн ёолж харагдаач! харин ч баярлах бус уу? ард түмэнд юу хийж гийгүүлсэндээ засагтай үхэн хатан зууралдаад байгаа юм бол доо!
2014-11-03
????:
iim zasagtai baisnaas baigaagui ni deer. altanhuyag zugeer l yavgan zalitai ochuuhen amitan.
2014-11-03
kllll:
zuv. zasag ynagaah togloom ard tumnii nyryynd yyregdene. tendees yls turchid l hojini schdee
2014-11-03