Хэргийн газраас бүү зугтаа
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 36 гэмт хэрэг өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг буурахгүй байгааг онцлов. Жолооч нар осол гаргаад, ослын газрыг орхиж явах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдсэн аж.
б
Авто аваарын гэмт хэрэг нь санамсар, болгоомжгүй байдлаас үйлдэгддэг учир Эрүүгийн хуулинд хөнгөрүүлэх нөхцөл байдалтайгаар шийдэгддэг. Гэтэл жолооч нар хэргийн газрыг орхиж зугтвал хэргийг санаатайгаар үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдалтай болж, таван жил хүртэл хугацаагаар хорих ял нэмэгддэг байна.
б
Иймд цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг орхиж явахгүй байхыг анхааруулж байна. Нэгэн жишээ дурдахад, Өнгөрөгч бямба гаригт автомашин жолоодож явсан эмэгтэй бусдын машиныг мөргөчихөөд, хэргийн газраас зугтаж явахдаа дэлгүүр мөргөж, өөрөө гэмтсэн тохиолдлыг цагдаагийн байгууллага илрүүлээд шалгалтын ажиллагаа хийгдэж буй аж.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ