Малын яснаас гарах монгол брэндийг дэмжье

img

ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл өнөөдөр Эмээлтэд байрлах “Бүрдэн говь” компанийн  “Хаягдал яс боловсруулах” үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.

a

“Бүрдэн говь” компани  нь 2005 онд байгуулагдсан бөгөөд худалдаа аялал жуулчлал, уул уурхай, улс хоорондын ачаа тэээврийн үйлчилгээ, санхүүгийн зуучлал зэрэг салбаруудад ажиллаж байгаа аж. Дээрх үйл ажиллагаанаас гадна худалдаа үйлдвэрлэлийн цогц групп болохоор хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийж, хаягдал яс боловсруулах үйлдвэр, өнгөт чулууны үйлдвэр, оёдлын үйлдвэр эрхлэх зэрэг ажлыг эхлүүлсэн байна.  Хаягдал яс боловсруулах үйлдвэрийн хувьд ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлвэл өдөртөө 36 тонн ясыг анхан шатны боловсруулалт хийх гэнэ. Боловсруулалтын явцад 5 тонн ясны тос,16 тонн ясны гурил буюу тэжээл гаргах хүчин чадалтай юм байна.

a

Тус үйлдвэрийн түүхий эд болсон малын гаралтай хаягдал ясыг нэг кг-ыг нь 36 төгрөгөөр худалдан авч, дотооддоо 100 хувь боловсруулах монголын анхны  үйлдвэр болох аж. Мөн ясны тосыг дахин боловсруулах замаар эдийн саван, шампунь, гоо сайхны бүтээгдэхүүн гарган авах бол ясны үнсийг дахин ашиглаж шаазан эдлэл, бэлэг дурсгалын зүйлс зэрэг эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрийг ирэх хавраас барьж эхлэх гэнэ. Түүнчлэн тус үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг МСҮТ-д суралцагчдыг дадлагжуулан сургах замаар ажлын байрыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж.

a

“Бүрдэн говь” компанийн ерөнхий захирал У.Баатарсүрэн: Малын ясыг хаяна гэдэг бол валют хаяж байна гэсэн үг

a

-Танай компани Засгийн газраас  санхүүжүүлсэн 888 төсөлд хамрагдсан уу?

-Манайх 888 төсөлд хамрагдаж чадалгүй үлдсэн. Уг нь өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаад бүгдийг хийчихье гэсэн боловч ам.долларын ханш,  мөнгөний хэлбэлзэлээс  үүдээд зорьсон ажлаа дуусгаж чадахгүй болсон. Тиймээс тодорхой хэмжээний хөрөнгө санхүүжилт хийгээд өгвөл манайх энэ үйлдвэрлэлээ эхлэхэд бэлэн байна гэдгээ Хөдөө аж ахуйн яам болон холбогдох албадуудад харуулах гэж зорьсон юм. Монголд яс гэдэг бүтээгдэхүүн айл гэртээ хоол хийж идээд л хаядаг үнэгүй зүйл. Гэтэл энэ бол валют хаяж байна гэсэн үг. Энийг эргүүлээд дахин боловсруулснаар мөнгө болох юм байна гэдгийг харуулахаар энэ үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулахаар зорьж байна.

a

-Үйлдвэрийнх нь бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай явж байна?

-Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил маань 65 хувьтай явж байна. Хятадын “Моншин” гэдэг компанитай гэрээ хийсэн байгаа. Барилга угсралтын болон тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу бэлтгэж өгөх юм.

a

ичнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа юм бэ?

-Одоогийн байдлаар 2 тэрбум 200 сая орчим төгрөг байхад энэ үйлдвэр босно. Үйлдвэр ашиглалтад орсноор саван, шампунь, ясны гурил, ясны үнс зэрэг дэлхийд эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлнэ.

a

-Үйлдвэр барихаас эхлээд өнөөдрийг хүртэл хичнээн төгрөг зарцуулаад байгаа вэ?

-Одоогийн тооцоогоор хашаажилт болон элдэв зардлаа тооцолгүйгээр 1.8 тэрбум орчим төгрөг зарцуулаад байна. Хүн харахад энгийн нэг тогоо мэт боловч маш үнэтэй тоног төхөөрөмж суурилуулдаг. Өндөр даралттай уураар чанах учраас мэргэжлийн хүн л суурилуулна.

a

-Хичнээн хүнийг ажлын байраар хангах бол?

-60 гаруй хүнийг ажлын байраар хангах юм. Одоогоор монгол залуучууд хятад инженерийг дагаад дадлагжиж байна.

a

-Ясыг боловсруулахад ямар нэгэн химийн хортой нэгдэл ялгарах уу?

-Химийн хортой нэгтгэл гарахгүй. Ясыг угаагаад, уураар жигнэнэ. Жигнээд мулзарсан ясыг ялгаад, савлаад тээрэмдээд ясны гурил, ясны үнс зэргийг гаргах юм. Жижиг  хэмжээний яс боловсруулах үйлдвэрүүд байдаг. Тэгэхдээ тэд ясыг худалдаж аваад анхан шатанд нь бутлаад жижиглээд гадагшаа гаргадаг. Харин манайх дотооддоо боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттой.

a

-Зах зээлээ хэр судалсан бэ?

-Ясны гурил, ясны үнс зэргийг гуравдагч зах зээлд гаргах компаниуд эхнээсээ худалдаж авна гэсэн саналаа ирүүлсэн байгаа.

-Шаардлагатай санхүүжилтыг нь олгочихвол энэ жилдээ багтаад үйлдвэр нь ашиглалтад орох уу?

-Орно. Өдөрт 36 тонн яс боловсруулна гэж байгаа ч бид эхний ээжинд 20 тонн яс боловсруулж, өдөртөө 5 тонн орчим бүтээгдэхүүн гаргаж, 5000 гаруй ам долларын ашигтай ажиллана. 20 тонн 4 тонн тос дотроо бас ангилалтай. 4 нэрэх тогооноос 4 өөр төрлийн тос ялгаж гаргана.

a

-Ясны үнсийг яаж ашигладаг юм бэ?

-Нэг тонн ясны үнс дэлхийн зах зээл дээр 1100-1300 ам.долларын ханштай байдаг. Энэ үнсээр шаазан эдлэл, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн хийдэг. Үйлдвэрлэлийн явцад ямар ч хаягдал гарахгүй, зөвхөн ясыг угаасан бохир ус л гарна. Энийгээ цэвэршүүлж дахин ашиглах, тээвэрлэх зэрэг ажлууд л хийгдэнэ.

a

-888 төсөлд яагаад шалгараагүй юм бэ?

-Бид шалгаруулалтад оролцоогүй юм. Учир нь бид компани дээрээ 2 жилийн өмнө ярилцаж, шийдвэрлэхдээ өөрсдийн төсвөөрөө нөөц бололцоогоо ашиглаад бүтээн байгуулалтаа хийчихнэ гэж тооцоолж байсан. Гэтэл ам.доллар өсчихлөө. Тиймээс ч санхүүгийн бэрхшээл тулгарчихаад байгаа юм. ҮХАА яамны дэд сайд ирж үзлээ. Мэргэжилтнүүд харлаа. Ерөнхийдөө дүгнэж байгаа байлгүй дээ.  Манай үйлдвэрийг дэмжээд тодорхой эхмжээний санхүүжилт өгөөч, дэмжээд өгчихвөл бид өөрсдөө цаашдаа ахицтай ажиллах боломж байна гэдгийг л харуулахыг хүслээ.

a

ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл: Шийдвэр гаргах түвшинд ярилцана

a

Бид социализмын үед хүнсний хэрэглээнээс гарсан бүх ясыг цуглуулж, бэлтгэн нийлүүлдэг сүлжээтэй байсан. Одоо бол малын тоо толгой эрс нэмэгдсэн. Хүн амын хэрэглээнээс  үүдэн яс маш их хэмжээгээр гарч байгаа. Монгол улсад жилд 50-70 мянган тонн яс гадагш гардаг гэдэг судалгаа бий. Энэ бол маш их нөөц. Дээрээс нь монгол малын ясны шинж нь бусад орны малын яснаас чанартай байдаг гэдгийг судалсан байдаг. Энэ нь магадгүй илүү органик, тэжээлээр тэжээгддэг гэдэг утгаараа кали, кальцийн өндөр агууламжтай,  дагалдах эрдэс элементийн үзүүлэлт өндөр байдаг биз ээ. Мөн хөрш орнуудад болон солонгост монгол малын  ясны гурилаар маш өндөр чанартай шаазан гардаг гэдгийг тогтоосон дээж нь хүртэл байдаг. Сүүлийн үед яс боловсруулах үйлдвэр байгуулья гэсэн олон санал санаачлага гарч байна. 4-5 компаний бий.

Бид бол их олон компани байх нь зах зээлээ булаацалдана. Үйлдвэрлэлээ тогтмол ажлуулах, нөөц хангамжийн асуудал үүсч  магадгүй хэмээн ажлаа эхэлсэн “Бүрдэн говь” зэрэг компаниудыг дэмжих нь зүйтэй гэсэн зарчмыг баримталж байгаа. Эдний үйлдвэрийн хувьд хоногт 36 тонн яс боловсруулна гэж байна. Жилд 7-8 мянган тонн. Гэтэл  жилд 50-70 мянган тонн түүхий эд гадагшаа гарч байгаа гэж тооцвол бэлтгэн нийлүүлэлтийг нь хангавал яс боловсруулах 2-3 үйлдвэр ажиллах түүхий эдийн нөөц манай улсад байна. Эхний удаад ясны тос, ясны гурил, ясны үнсийг экспортлож болно. Экспортоор  гаргахад тонн 1000 орчим ам доллараас дээш зарагдана. Өнөөдөр яс ямар үнэтэй байгаа билээ.

Бараг үнэгүй шахам хаягдаад байна. Хэдийгээр бэлтгэн нийлүүлэхэд тээврийн сүлжээ муутай, холоос тээвэрлэх нөхцөлд өөрийн өртөг нь нэмэгдэхээр байна. Тиймээс түүхий эд бэлтгэн нийлдэг сүлжээг ашиглаж, ясыг бүх төрлөөр ашиглаад цаашдаа эмийн бэлдмэл ч хийх боломжтой. Энэ компанийн хувьд Засгийн газраас зарласан 888 төслийн хөтөлбөрт оролцож амжаагүй юм байна. Ер нь бол тэмтэрч явахад тэмээгээр тусал гэдэг үг байдаг түүн шиг цоо шинээр эхлэх гэж байгаа үйлдвэрт биш ингээд ажил нь эхэлчихсэн байгууллагад тусламж дэмжлэг шаардлагатай. Энэ асуудлаар шийдвэр гаргах түвшинд ярилцаж, багахан дэмжлэг үзүүлчихвэл цаашаа амжилттай ажиллах компаниудыг дэмжих бодлого баримтална.

a f

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Borgil:
ясны гурилын борлуулах цэг хаана байдаг вэ?
2018-11-01
чимэг:
байгаа баялгаа хаяхгүй ашиглах болж байгаад баяртай бна. энэ үйлдвэрийн тухай мэдээг үзсэнээс хойш идсэн махныхаа ясыг хаяхгүй байгаа. харин одоо хаана аваачиж өгөх вэ
2015-03-11
зочин:
манайхан ямарваа нэгэн зүйлыг томоор төсөөлж, ашиг орлого гэдэг зүйлыг ихээр олох гэж буруу бодох юм аливаа юм багаасаа эхлэдэг гэдгийг санаж байлдаа ажил цаашаа явах тусам сайжирч гүйцэтгэл л төгөлдөржин
2015-03-05
шүүмжлэх гэсэнгүй ! ! ! :
гэхдээ л арай бишээ.
2015-03-01
хариулт:
чанар судлаач гээд байгаа нөхөр чи тэгвэл хийж чадах юм уу хүний хийж байгаа битгий нэгж байлдаа
2015-01-14
баяр :
амжилт хүсэе.
2014-12-21
чанар судлаач:
энэ арай дэнднээ. цех маягийн юм барьчихаад одоо тэгээд үйлдвэр гээд байгаамаа.
2014-11-13
nandin :
emeeltiin yg haana bnaa ys avaachij ogii esvel utas bna uu manaihaas odor bugd ys gardag
2014-11-10
зочин:
амжилт хүсье! үндэсний үйлдвэр нэмэндэж байгаад....
2014-11-09
temterch yavahad ch geh shig:
temterch yavahad temee ug ch geh shig. teneger yavahad teme ugsnuus tevdej yavahad tevneer tusal gedeg yum. medehgui bol helehgui l bai l da. taarsan said setguulch2 bna da. za ene yahav, neg ch gesen uildver nemegdej bgaad bayartai bna, "erviih derviiheere" demjeed uguh boltugai.
2014-11-08
би м хш:
хаха хүнсний үйлдвэр ч гэх шиг гарууд тэнэгтэж өгч байнаа ясны тосоор дахин боловсруулж саван энэтэр хийдэг гээд байхад, ясны гурил бол малын тэжээл болдог юм, бас кальцийн бэлдмэлийн түүхий эд болдог, мангар юмнууд аягүй бол мх-ын байцаагч байгаа даа дарамталж байгаад авилга авах санаатай
2014-11-07
tj man:
demjiee manaihaan
2014-11-06
enhee:
ajiliig hiihed buteehed mash hetsuu harin shuumjilhed mash amarhan ta nart amjilt husie
2014-11-06
tsooj:
manai uls ug ni yas bolovsruulah uildvertei baisan makh kambinatiin haryand ajillaj baisan shuu dee 80-aad onii suuleer haagdsan baih zuun germanii tonog tuhuurumj bsan sanagdaj bna.
2014-11-05
bulgan :
ta baihgui bol shuudin poto medee hugjihgui ee te.
2014-11-05
0000:
үйлдвэрийн бүтээн байгуулалт гэж байгааг ойлгодоггүй малнууд бас их цэцэрхэх гээд ядчих юм. бүтээн байгуулалт гэдэг чинь барилгажилт гэсэн үг. санхүүжилтийн эх үүсвэр байвал үйлдвэрээ барьж дуусгамаар байна гэж яриад байгааг ойлгохгүй байгаа юм уу хаашаа юм бэ. хүнсний үйлдвэр ч гэх шиг тэнэгтээд тэнээд явчих юм оо, хахаха
2014-11-04
5555:
өдрийн мэнд., үйлдвэр барьсан сайн мэдээ боловч үйлдвэрийн чинь ариун цэвэр гэж алга байна. ер нь танай хүнсны аюулгүй талаар мэдлэг байдаг уу... манай төр ямар байдлаар эдгээр бизнес эрхэлж байгаа хүмүүстэй харицаж байна... бид төрийн санхүүжүүлэлтээр юм үйлдвэрлэлээ гэсэн мэдээ цацаад байдаг, гэтэл хүнсны үйлдэрт зэв болсон турба, шороо тоос болсон байшин, хашаа ариал биш байна...
2014-11-04
tsle:
ariun tsever gej yu bna uildver bish tsex yum bishuu
2014-11-04
zochin:
demjij bna
2014-11-04
хашаа:
хашаа л барихгүй бол үйлдвэр биш болчих гээд байна
2014-11-04
1111111111111111111111111:
444444444444444444444444444444
2014-11-03