Нэг хүүхдийн бие хүндэвтэр байна
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 58 хүүхэд хоол хордлого авсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Нийт 43 хүүхэд хордож, эмнэлэгт хүргэгдсэн. Тэгвэл өчигдрийн байдлаар 14 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
х
Баян-Өлгийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын тасаг шинжилгээ хийхэд хүүхдүүдийн хордсон зүйл нь Sh.flexneri болох нь илэрсэн байна. Одоо Мэргэжлийн хяналтын газрын лабораторид гадаад орчны шинжилгээ хийгдэж буй аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ