Зүүн хязгаарын онцгой эрхийг цуцалж магадгүй

img

Украины зүүн хязгаарын онцгой эрхт удирдлагын тогтолцоог цуцлах хуулийг батлаж магадгүй гэж Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдлээ. Дээрх асуудлаар өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хэлэлцэж, энэ сарын 11-нд парламентын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв. Зүүн хязгаарын онцгой статусыг цуцалснаар Засгийн газар эрх мэдлээ төвлөрүүлэх боломжтой болох аж.

1

Харин Донецк мужийн шинэ захирагч Александр Захарченко “Порошенкогийн хэлсэн үг бодит байдал дээр хэрэгжих боломжгүй. Хэрвээ армийн цэргүүд Донецкт нэвтэрсэн тохиолдолд сануулгагүйгээр гал нээх болно” гэж хэлжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 5-нд Беларусийн нийслэл Минск хотноо болсон уулзалтаар Киевийн эрх баригчид Донецк, Луганск мужид эрхээ тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчидтай гал зогсоох гэрээ байгуулсан билээ. Мөн зөрчил, мөргөлдөөний үеэр баригдсан, олзлогдсон хоригдлуудыг суллаж, хямралын бүс рүү хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй нэвтрүүлэхээр тохиролцсон юм. Салан тусгаарлагчид өнгөрсөн амралтын өдөр Крымийн адилаар Орост нэгдэхийг хүсч, орон нутгийн сонгууль явуулсан билээ. Энэхүү сонгуулийг АНУ, Британи, Герман, Франц болон Европын холбоо Минскийн гэрээг зөрчсөн явдал хэмээжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оросуудыг хөөж гаргаж нутгаа чөлөөл:
украинчууд нялганаад байлгүй шууд дайран орж муусайн оросын булаан эзлэгч хорлон сүйтгэгч нарыг устган газар нутгаа чөлөөлөх хэрэгтэй удах тусам даварч байгаа байхгүй юу
2014-11-05
mongolhvv:
muu hohlob yuch hiij chadahgui gologoo?, hudalaa bvlterch bgaa enee hoorhii??
2014-11-04