МБСБ-ууд Буриадын техникумтай хамтран ажиллана
Мэргэжлийн боловсрол, сургалтын Төвийн бүсийн арга зүйн төв нь Буриад Улсын “Мэдээлэл эдийн засгийн техникум”-тай хамтран “Төвийн бүсийн МБСБ-ын багш нарыг чадваржуулах, туршлага солилцох сургалт-уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа. Уг уулзалтаар төвийн бүсийн МБСБ-н гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, заах аргазүйн чиглэлээр багш нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд Зүүнхараа МСҮТ, Баянчандмань МСҮТ, Төв аймгийн Зуунмод МСҮТ-үүд дээр зохион байгуулагдаж, нийт 97 багш хамрагдсан байна.
a
Сургалтанд Буриад Улсын Мэдээлэл эдийн засгийн техникумын Сургалт хүмүүжил хариуцсан Дэд захирал, ОХУ-н боловсрол шинжлэх ухааны тэргүүний ажилтан, доктор Аюшиева Аюна Болотовна “Хүмүүжлийн ажил, ёс зүй” сэдвээр, МЭЗТ-ийн багш, Сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Тяпова Оксана Николаевна “ОХУ дахь сэтгэл судлалын боловсрол, Буриад улсын Мэдээлэл эдийн засгийн техникумын хүрээнд сэтгэл судлал, сурганы ухааныг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагаас” сэдвээр, МЭЗТ-ийн ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч, ОХУ-н боловсрол шинжлэх ухааны тэргүүний ажилтан, ОХУ-н шилдэг багш Бадмацыренова Вера Васильева “ЧСС-н заах арга зүй, заах аргазүйн туршлагаас, Мэргэжлийн боловсролын сургалтанд шинэлэг арга нэвтрүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулсан аж.
a
Энэхүү сургалт-уулзалтаар МБСБ-ууд Буриадын “Мэдээлэл эдийн засгийн техникум”-тай гадаад хамтын ажиллагааны гэрээ байгуулсан явдал байна. Гэрээнд багш болон оюутан солилцооны хөтөлбөр, мэргэжлийн чиглэлээр оюутнуудыг дадлагажуулах, 2 улсын соёлын хэв мэяг, зан заншил, өв уламжлалтай танилцах, хамтран сургалт-аялал зохион байгуулах, шинэ техник технологи болон туршлага солилцох гэх мэт олон чухал асуудлуудыг тусгасан ажээ.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ