Бага боловсролын талаар санал солилцож байна

img

Аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга, бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалт, семинар болж байна. Тэд энэ хичээлийн жилээс орон даяар хэрэгжүүлж байгаа бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, тулгамдсан асуудлын талаар ярилцаж байгаа аж.

a

Хэрэгжүүлэхийн өмнө лаборатори 40 сургуульд бүтэн жил туршиж, багш нараа нарийн зохион байгуулалттайгаар сурган, бэлтгэл ажлаа сайн хийсэн болохоор шинэ хөтөлбөр өнгөрсөн хоёр сарын хугацаанд багагүй үр дүн үзүүлж байгаа тухай уулзалтад оролцогчид мэдэгдсэн байна.

a

Харин тулгамдаж байгаа нийтлэг асуудал нь хуучин сургалтын арга барилдаа дасал болсон багш, эцэг эхчүүдийн хандлагыг өөрчлөх явдал байгаа аж. Тухайлбал, хүүхдүүд ярих, бусадтай харилцах чадвар суулгах хичээлд дэвтэрт тэр болгон тэмдэглэл хийдэггүй. Гэтэл эцэг эхчүүд манай хүүхдийн дэвтэр хоосон байна, та нар юм зааж байгаа юм уу хэмээн гомдол мэдүүлдэг байна.

a

Хуучин сургалтын үед хүүхдээр өөрөөр нь хийлгэж, чадавхжуулах гэхээсээ илүү судлуулж, цээжлүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл хүүхэд ярих, харилцах чадварын тухай онолыг дэвтэртээ бичиж, уншин дараа нь шалгуулж дүн авдаг байсан. Харин одоо бол сургах гэж байгаа зүйлээ хийхдээр өөрөөр нь хийлгэдэг арга барилд шилжсэн байна. Тиймээс эцэг эхчүүдийн оролцоог ахиулах тал дээр боловсролын байгууллага, багш нар ихэд анхаарч байгаа аж.

a

Уулзалт гурван өдөр үргэлжилнэ. Энэ өдрүүдэд дээрх сэдвээр ярилцаж, хоорондоо туршлага судлаад, дүгнэж хуралдахаас гадна энэ жилээс туршиж эхлэх суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг танилцуулж, санал солилцох юм байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

багш:
30,40 магадгүй 70, 80 жил ноёрхсон арга барилыг ганцхан жилийн дотор өөрчлөнө гэдэг юу л бол... гэхдээ бид хичээж байгаа. үүнийг далимдуулж зарим захирал менежерүүд хэдэн багш нарыг хичээлд суух нэрээр олны дунд хэл амаар доромжилж хэзээ ч юу ч хийж байгаагүй юм шигээр илт шүүмжилж ажил хийх сонирхолгүй болгож сэтгэл санаанд дарамт учруулж байна. чд ийн дэнжийн мянгын нэгэн сургуульд насаараа ажилласан эцэст нь зөвлөн туслах үүрэгтэй албан тушаалтнуудаас сонсож байгаа үгээ бодохоор тэднийг ёс суртахууны доголдолтой гэж бодож цаашид ажиллахад хэцүү байна.
2014-11-04
багш:
"хуучин сургалтын үед хүүхдээр өөрөөр нь хийлгэж, чадавхжуулах гэхээсээ илүү судлуулж, цээжлүүлдэг байсан" гэж байгаа ч эндээс болоод хүүхдийн оюуны хөгжил хоцрогдсон гэх зүйл алга. " харин одоо бол сургах гэж байгаа зүйлээ хийхдээр өөрөөр нь хийлгэдэг арга барилд шилжсэн байна" гэдгээс хожих нь юу л бол. уламжлалт арга хэзэ ч хоцрогдохгүй л болов уу
2014-11-04