Ц.Нямдорж: “Эрдэнэс MGL”-ийг татан буулга
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2015 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа хэлсэн юм. Гишүүд энэ онд санхүүжилт нь “00” дүнтэй тусгагдаад баригдаж дуусаагүй объектуудыг ирэх онд гүйцээн барих уу гэдгийг ажлын хэсгийнхнээс тодруулж байсан юм. Сангийн дэд сайд С.Пүрэв “Зураг төсөвгүй, гэрээ нь байгуулагдаагүй объектуудад энэ удаад мөнгө тусгаагүй” гэсэн тайлбар өгсөн юм.
бө
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
өа
-Эдийн засгийн хувьд онцгой байдал үүсээд байна. Төсвөө хэмнэх тал дээр хэд хэдэн асуудал байна. Найр наадмаа багасгаач ээ. Үүнд асар их хэмжээний зардал гарч байна. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө найр наадамдаа төсөвлөгдөж, баригдсан зүйл алга. Орон нутгийн хөгжлийн сан гэх мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулаад байна. Орон нутгийн нэг суманд жилд 800 сая төгрөг зарцуулж байна. Бид ийм л чадавхтай орон. Гэтэл сая орон нутгийн дарга нар ирчихээд “Бидэнд эрх мэдэл өгчих, орон нутгийг хөгжүүлж чадна” гэж захиалгат нэвтрүүлгээр баахан ярив. Өөрсдөө орон нутагтаа тэрбум төгрөгөө олчихоод зарцуулах тухай асуудал яривал болно шүү дээ. Гэтэл энд цугласан мөнгийг орон нутагт тарааж болохгүй. Ажлын хэсэг дээр үүнийг яриач. УИХ ухаангүй шийдвэр гаргаж баахан байгууллага бий болгосон. ШШГЕГ-ийг 9 хүнтэй байхад нь би толгойлж байсан. Одоо энэ байгууллага 180 хүнтэй, гурван дэд даргатай, гурвуулаа машин унаад л давхиж байна. Тахарын алба гэж хэнд ч хэрэггүй байгууллага байна шүү дээ. “Эрдэнэс MGL”, “Мон-Атом” компаниудыг татан буулга. “Эрдэнэс MGL” хэдэн жил лиценз зарж, баахан мөнгө олоод найр хийлээ. Мон-Атом” шиг хэрэггүй компани байхгүй. Нисэхийн асуудлаа цэгцлэх хэрэгтэй хэмээн ширүүхэн хэлсэн юм.
б
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
d
-УИХ-ын гишүүд маань улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг 76-уулаа сууж байгаа мэдрэх зайлшгүй шаардлага байна. 2015 оны улсын төсөв, мөнгөний бодлогод үүсээд байгаа хямралаас гарах вэ гэдгийг тусгаж өгөөд, дараагаар нь хөрөнгө оруулалт, урсгал зардлын асуудлыг ярих хэрэгтэй. Монголбанкнаас өгч байгаа мэдээллээр Монгол Улсад төлбөрийн тэнцлийн, төсвийн бодлогын хямрал хосолмол шинжтэй нүүрлээд байна гэсэн. Энэ хямралаас гарахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх юм бэ? Бид еэвэнгийн хоёр талыг ярьсаар байгаад асуудал ойлгомжгүй болоод байна. Уг нь зөв оношлоод байгаа юм. Одоо яаж эмчлэх вэ? Зөв бодлогоор л бид эмчлэх хэрэгтэй. Мөн Засгийн газрын тусгай санд 2.5 их наяд төгрөг төвлөрчээ. Төсвийн урсгал зардлын 40 орчим хувь нь Засгийн газрын тусгай сангуудад хуваарилагдаж байна. Зарим сан нь онц шаардлагагүй юм билээ. Үүнийг цэгцлэх ёстой. Ирэх онд 20 гаруй обьектын төсөвт өртөг 76 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ хэний зөвшөөрөл, үндэслэлээр нэмэгдсэн бэ? Авлигажсан төсвийг дахиад баталсан юм уу. Төсвийн орлого тал дээр 210 тэрбум төгрөгийг торгуулиар бүрдүүлнэ гэснийг тайлбарлахгүй юу? Аж ахуйн нэгжүүддаа шалгалт шүүлэг явуулаад төсвөө бүрдүүлэх гэж байгаа юм биш биз. Торгууль тавьж байж улсын төсөвт 210 тэрбум төгрөг бүрдүүлнэ гэж баталж болохгүй гэсэн юм.
Үүнд Сангийн дэд сайд С.Пүрэв “Бид ирэх оны төсвийг зайлшгүй шаардлагатай өсгөх хэмжээгээр нь өсгөсөн. Бүсээ чангалсан төсөв боллоо гэж үзэж байгаа. Төсвийн алдагдлыг нэмэгдүүлээгүй. Цаашдаа хэмнэх боломж байхыг үгүйсгэхгүй. 210 тэрбум төгрөгийн төсвийн орлогын дийлэнх нь Хөгжлийн банкнаас авах хүүгийн орлого” гэсэн хариулт өгч байлаа.
бө
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн төсөлд ажлын хэсгээс гаргасан саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм. Тус байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын дүнг сонсох байсан боловч хойшиллоо.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ